Сурвалжлагч Зян овогтой нэг хvнтэй уулзаж ярилцахад тэрээр хэлэхдээ, автобусын зогсоолд нийтэлж бий мэдээ мэдээллvvд нь маш хэрэгцээтэй зvйлvvд юм гэжээ. Тэрээр бас хэлэхдээ:
"Цаг хэдий болж байгаа юм уу, цаг агаарын урьдчилсан мэдээлэл авахад маш дєхєм байдаг. Нэг удаа би зогсоол дээр автобус хvлээж байхдаа, цаг агаарын мэдээнээс vдээс хойно бороон орох гэж байгааг ойлгоод, гэртээ харьж хатаахаар гадна дэлгэж тавьсан хувцасаа хурааж авсан юм" гэлээ.
Yvнээс гадна, автобусын орой дээр нь бас 270 градусаар эргэдэг дуран угсарсан байдаг, автобусын замын хєдєлгєєний командлалын газрынхан тvvнийг ашиглан, нэг талаар замын хєдєлгєєний байдалд хяналт тавьж, нєгєє тадаар зогсоол дээр авотбус хvлээж байгаа хvмvvсийн тоо хэмжээг ойлгож, цаг даруйд нь автобусын хєдєлгєєнийг зохицуулж болдог байна.
Автобусын интелижент системийн удахгvй ашиглалтанд орох гэж байгаа хэрэглээний бас нэгэн чухал vvрэг нь хараагvйчvvдэд хєтєчийн vйлчилгээ хангах явдал болох юм. Одоо Хятадын шинжлэх ухааны ажилтад хараагvйчvvдэд зориулан автобусын тусгай хэрэглээний гар аппрат судлан vйлдэж байна. Энэ ажилд оролцож байгаа Чэнь Вэньлvн танилцуулж хэлэхдээ:
"Хараагvй хvн ийм системтэй автобусын зогсоолд ойртож ирэхэд тvvний гар дахь аппрат нь интелижент системийн тохиог хурааж аваад, ямар зогсоолд хvрч ирсэн, энэ зогсоолоор аль аль дугаарын автобус єнгєрдєгийг хэлж єгєх юм. Ямар нэгэн автобус зогсоолд орж ирэхэд хэддvгээр номерын автобус хvрч ирснийг хэлж єгєх болно" гэлээ.
Хараагvйчvvдэд зориулсан гар аппрат нь бас цаг агаарын мэдээ, сонин мэдээ зэрэг мэдээллvvдийг хангах бєгєєд хараачvvд автобусын зогсоолоос ойролцоо газар юм уу автобусонд суух явцдаа бас тэр аппратаар яаралтай тусламж vзvvлэх дохио єгч болно гэж Чэнь Вэньлvн танилцуулан хэллээ.
Бээжин хот одоо бvх хотынхоо нийтийн зорчигч тээвэрийн vйлчилгээний тvвшнийг нийтэд нь дээшлvvлэхийн тєлєє, дорвитой арга хэмжээ авч энэхvv ажлыг цаашид ахиулж байгаа бєгєєд 2008 оны олимпийн наадам болохоос ємнє нь автобусын бvх шугамд интелижент систем хэрэглэхээр бэлтгэж байна. Бээжингээс гадна, Хятадын нєгєє нэг том хот болох Шанхай ч автобусын интелижент системийг туршин ажиллулах ажлаа эхлvvлсэн байна. /О.Дарамбазар орчуулж, Л.Буянтогтох хянав/
1 2
|