Хятад улсын Бээжин ший бол "Дорно дахины дуурь" хэмээн алдаршсан, Хятадын онцог урлаг юм. Тэр нь Бээжинд бий болсон учир "Бээжин ший" гэж нэрлэгджээ.
Бээжин ший нь єнєє нэгэнт 200 гаруй жилийн тvvхтэй болсон байна. Бээжин ший нь анх орон нутгийн эртний зарим шийнvvд, ялангуяа 18-р зууны vед Хятадын зvvн ємнєд нутгийн Аньхvй мужид их дэлгэрч байсан "Хуй бань" хэмээх орон нутгийн шийнээс эх vvсвэр авч хєгжиж ирсэн юм. 1790 онд "Хуй бань" шийг хааны мэндэлсний баярын тоглолтын программд оруулж анх удаа Бээжин хотноо тогложээ. Тvvнээс хойш, уг шийг Бээжин хотноо байнга тоглох болсон байлаа. "Хуй бань" ший нь уулаасаа хєдєлгєєнт чанар ихтэй бєгєєд бусад тєрлийн ший жvжгийн нєлєє болон тоглох ур мэргэжлийг амархан хvлээж авдаг байжээ. Бээжинд орон нутгийн ший жvжгийн тєрєл зvйл олон байдаг нь "Хуй бань" шийг урлагийн талаар шинэ дэвшилд хvрvvлсэн юм. 19-р зууны сvvлчээс 20-р зууны эх хvртлэх хэдэн арван жилийн хугацааны шvтэлцээ холбоотой хєгжлийн явцыг єнгєрvvлээд, Бээжин ший vvсэн бvрэлдэж, улмаар Хятадын ший жvжгийн хамгийн том тєрєл зvйл болсон байна.
Бээжин ший нь тєрєл зvйлийн баялаг, тоглогчдын олон, хамтлагийн арвин, нєлєєний их байдгаараа Хятад улсад оройлж байдаг юм.
Бээжин ший бол "дуулах", "хvvрнэх", "тоглох", "Y-шv", "бvжиг" зэргийг нэгтгэсэн ерєнхийлсєн чанартай тоглох урлаг болох бєгєєд тогтсон тоглох арга хэлбэрээр vлгэрийн vйл явдлыг хvvрнэн єгvvлж, vлгэрийн баатрын дvрийг бvтээдэг юм.
18-р зууны сvvлчийн vеийг Бээжин шийн хєгжлийн анхны оргил vе шат гэж хvмvvс vздэг юм. Тухайн vед ардын дунд ший жvжгийн тоглолтыг маш олон тоглож байсан тєдийгvй, хааны ордонд ч ший жvжгийг маш олон тоглож байсан ажээ. Хаадын угсааныхан Бээжин шийг сонирхож байсан болон хааны ордны материалаг давуу нєхцєл нь Бээжин шийн тоглолт, хувцас ємсгєл, гоёл чимэглэл, тайзны засал зэрэг талд ашигтай туслалцаа vзvvлсэн байлаа. Хааны орд болон ардын ший жvжиг хоорондын харилцан нєлєєллєєр Бээжин ший нь урьд ємнє гарч байгаагvй єрнvvн байдлаар хєгжсєн байв.
1 2
|