Єнгєрєгч зууны 20—40-ээд онд Бээжин ший нь хєгжлийнхээ хоёр дахь оргил vе шатанд дэвшин орсон юм. Тэр vеийн Бээжин шийн хєгжил цэцэглэлийн онцлог шинж нь олон урсгал бvлэг бий болсон явдал юм. Тэдгээрийн дотроос хамгийн нэртэй нь Мэй (Мэй Ланьфан 1894—1961 он), Шан (Шан Шяо-юнь 1900—1976 он), Чэн (Чэн Яньчю 1904—1958 он), Шюнь (Шюнь Хуйшэн 1900—1968 он) гэсэн 4 том урсгал бvлэг болно. Бээжин шийн адил бус урсгал бvлэг нь бvр єєр єєрийн олон нэрт тоглогчидтай байж, тэд Шанхай, Бээжин зэрэг том том хотуудын урлагийн тайзнаа идэвхтэй тоглож байснаар, Бээжин шийн урлаг нь тэр vед маш их єрнvvн байдалд орсон байжээ.
Хятад улс єєрчлєлт хийж нээлттэй байх бодлого хэрэгжvvлснээс нааш, Бэжин ший нь бас шинэ хєгжил дэвшилтэй болсон байна. Ялангуяа уламжлалт урлагийн сор содон зvйл болсны хувьд Бээжин ший нь Хятадын Засгийн газрын дорвитой дэмжлэгийг олсон юм. Одоо Бээжин хотын Чан ань ший жvжийн том театрт байнга тоглож байгаа Бээжин шийн vзvvлбэрvvд болон жил болгон болдог олон улсын Бээжин ший сонирхогчдын том тэмцээн нь дэлхийн олон газар нутгийн Бээжин ший сонирхогчдын анхаарлыг маш их татаж байдаг. Бээжин ший бол мєн ч Хятад улс болон бусад улс орнууд хоорондын соёлын солилцооны чухал нэгэн тєрєл зvйл болдог юм.
Баг нь Бээжин шийн хамгийн онцлог урлаг болно. Yлгэрийн баатрын шударга залхай, сайн муу, сайхан муухай, эрхэм доод зэргийг бvр багийнх нь єнгєєр бvрэн илтгэж харуулдаг байна. Ердийн зуршлаар, улаан нvvртэй нь сайшаасан утга санааг агуулж, шударга журамт баатар эрийг тєлєєлдєг, хар нvvртэй нь дундын чанартай байж, догшин араншинтай, ухаан самбаатай хvнийг тєлєєлж байдаг, хєх нvvртэй, ногоон нvvртэй нь мєн дундын чанартай байж, шилийн сайн эрийг тєлєєлдєг, шир нvvртэй болон цагаан нvvртэйх нь олонхи байдалд муушаасан утга санааг агуулж, зvсар залхай этгээдийг тєлєєлж байдаг бєгєєд алтан нvvртэй болон мєнгєн нvvртэй нь сонин гайхамшигтай нууцлаг зvйлийг илэрхийлж, чєтгєр сахиулсныг тєлєєлдєг байна. Хятадын Бээжин шийд "Шэн", "Дань", "Жин", "Чєv" гэсэн 4 том ерєнхий ангилэлтай байдаг ба ангилэл бvр нь дотроо бас нэн нарийн салбарууд болон хуваагддаг байна. "Шэн" нь "Лао шэн"(Их шэн), "Шяо шэн"(бага шэн) гэж хуваагддаг: "Лао шэн"-д нь насанд хvрсэн дунд насны эрэгтэй хvн хамрагддаг бєгєєд зєв талын хvмvvс буюу хаад эзэд, ноёд сайдын дvрээр илэрдэг. "Шяо шэн"-д нь залуу эрэгтэй хvн хамрагддаг байна. "Дань" нь "Чин и"(хєх тээлт), "Y дань"(зодооны бvсгvй), "Хуа дань"(цэцэг мэт охин) гэж хуваагддаг: "Чин дань"-д нь дунд насны бvсгvйчvvд хамрагддаг бєгєєд тvvнд ердийн байдалд язгууртны гэр бvлийн хатад, охид багтдаг байна. "Y дань"-д нь зvдоон хийж чаддаг бvсгvйчvvд ордог. "Хуа Дань"-д нь энгийн охид хамрагддаг ба тэр нь нийгмийн доод давхаргын охид тухайлбал "Я Хуань" (зарц охид) зэрэг багтдаг юм. "Жин" нь нvvр царайгаа олон зvйлийн єнгєєр алаглан будсан, зан араншин буюу тєрсєн байдал, тєлєв шинж нь бусдаас онцлог байдаг эрэгтэйчvvдийг хамардаг байна. "Мvє" нь ч "Лао шэн"-гийн салбарт хамрагддаг боловч, насны хувьд нэн єтєлсєн, сэтгэхvй нь тэнэг мангуу болсон доод давхаргын хvмvvс байдаг. Гоёж чимэхдээ хамран дээрээ жижиг цагаан толоб гарган зурдаг учраас "Шяо Хуа-лянь" (Бяцхан алаг царайт) хэмээн нэрлэгдэг бєгєєд бас "Жин"-гийн доторхи дvр болох "Да Хуа-лянь" (том алаг царайт) болон "Эр Хуа-лянь"(алаг царайт хоёрдугаар)-тай хамтдаа "Гурван алаг царайт" гэж нэрлэгдэг байна. "Чєv" нь "бяцхан алаг царайт"-ыг хэлдэг бєгєєд олонхи байдалд нийгмийн доод давхаргын хvмvvс, ардын дунд дахь журамт сайн эрс зэргийн хурц ухаан, алиа хошин байдлыг харуулдаг юм. /О.Дарамбазар орчуулав/ 1 2
|