• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-08-17 17:35:13    
Далай vзье

CRI

    Хятадын ардын vгэнд намрын барс гэж байдаг. Яахлаар ингэж хэлдэг вэ гэвэл жил бvр намрын цаг уур орсон ч гэсэн хэсэг хугацаанд цаг агаар маш халуун байдаг тул ийм єдрvvдийг намрын барс гэдэг юм.

    Бээжингээр жишээлэхэд сvvлийн vеийн цаг агаар зуны улирлаас ч хэцvv байлаа. Єдєр бvр гуч гаруй хэмтэй мєртлєє амьсгаа давахцам бvгчим гэдгийг хэлээд яахав. Жил бvрийн долоо найман сар болоход Хятадын тєрийн албан хаагчид амралтаа авч сайхан газруудаар жуулчилж явдаг. Манай улс Хvмvvсийнхээ эрvvл мэндэд улам анхаарал тавьж, ажлын дарамтыг багасгахын тулд амралт авахыг урамшуулдаг болсон юм. Халуун орчинд удаан байсан хvмvvст тэнгис далайгаар аялан зугаацах шиг таатай зvйл гvй биз ээ. Далайд гарцгvй эх газарт амьдардаг сонсогч та бvхэн ч тэнгисээр аялах сонирхолтой байж магадгvй юм. Тэгвэл энэ єдрийн цагийн аяс булангаар та бvхэндээ Бээжингээс ойрхон байдаг тэнгисийн жуулчлалын газрыг танилцуулахаар бэлтгэлээ.

    Тэнгисийн хєвєєнд сайхан амрч бас мєнгєє хэмнэе гэвэл доорх танилцуулагыг анхаарна уу. Дашрамд хэлэхэд Тян Жинь бол Монгол улсын барааг гадагш гаргадаг гол боомт байж, Монгол улстай илvv нягт харилцаатай байдаг тул бидний сонгосон энэ сэдэв та бvхэнд таалагдна гэдэгт найдаж байна.

    Тяньжиний Тан Гv бол Бээжин хотоос хамгийн ойр зайтай тэнгис дагуу хотын дvvрэг юм. Энд тэнгис дээрх зугаа цэнгээний тоног тєхєєрємж маш олон байж, бvхvйл усан хилд зуу гаруй жуулчлалын онгоц байхаар барахгvй энд ирж жуулчигсад цочрол сонирхолтой тоглоомын зvйлийг биеэрээ туршиж болдог. Yvнээс гадна хар элсэн угаалга, шингэн шаврын угаалга зэрэг сонин гайхалтай эм эмчилгээний тєрєл байдаг.

1  2  3