• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-08-17 17:35:13    
Далай vзье

CRI

    Тан Гvд мордохдоо галт тэргээр явахыг санаачилж байна. Яагаад гэхлээр Бээжингээс Тан Гv орох хурдны зам нь дандаа тvгжрэлтэй байдаг. Долоо хоногийн хоёр амралдтын єдрийг ашиглах гэвэл тавдах єдрийн орой Бээжингээс Тай да орох Т547 тоот агааржуулагчтай галт тэргэнд сууж болж байна. Энэ вагон нь vдшийн 5 цаг 5 минутад хєдєлж, 6 цаг 49 минутад Тан Гv хvрдэг. Буцахдаа Т548 тоот галт тэргэнд сууж болно. Yдээс хойшийн 3 цагт хєдєлж, 4 цаг хорь гэхэд Бээжинд буцан ирдэг. Тасалбарын vнэ нь 40 юуань юм.

    Тан Гvд хvрэлцэн очсон мєн орой "дорнодын гvнж" гэдэг хєлєг онгоцонд гарч, анхны романтик сэтгэгдэлээ эрэлхийлж болно. Онгоцны тавцан дах пивны баарт Хай Хэгийн бvх далайн vзэмжийг сонирхож болох юм. Энд ирвэл загасчинтай хамт тор хаяж загас агнан, ололтын баяр баяслыг эдлэж болохоор барахгvй хашир загасчны удирдлага доор зуух босгож шинэ соргог амьд загасны амтад зоог хийж болно. Яриангvй далайн хєвєєн дээр гох тавьж загас агнах нь хамгийн чєлєєтєй юм.

    Хоёрдох єдрийн єглєє нь тэнгисийн эрэг дэх усанд сэлэх талбай, усан дээрх спортын ордон, халуун рашааны цэнгэлдэх хvрээлэн зэрэг цэнгээний газруудаар очиж болно. Цаг хугацаа хvрэлцээтэй бол Люй Жюй Хэтэй танилцаж болж байна. Энэ нь Тан Гvгийн ємнєд хэсэгт орших жижиг тосгон юм. Тан Гv дvvргээс арваадхан километрийн зайтай. Эндэх далайн эрэг тан нь єргєн бєгєєд тэгш байдаг учраас далайн тvлхэлт татрах vед мотоцэйклээр очиж загас, сам хорхой, наймалз барьж болдог. Далайн амьдралтай зохих хэмжээгээр танилцсаны дараа мєн єдєртєє буцан ирж болно. Сэтгэл дундуур шиг байвал дахин нэг хоног єнгрvvлж, ням гаригаар тяньжинь хоттой танилцаж болно. Тяньжинь хотод орвол "нохой vл шинших " бууз болон маахуур боорцноос амсахгvй байж болохгvй. Энэ хоёр тєрлийн Тяньжиний онцлогтой идээн нь бvх Хятадад нэртэй юм.

1  2  3