Жан мvгийн гудамж, дэлгvvр
Хятадын ТЄЗР-ны баруун ємнє бие дэх Нярам сияньд уулыг тvшvvлэн байгуулсан жижиг суурин Жан мv суурин байрлаж байна. Хятадын тєрийн зиндааны нэгдvгээр зэрэглэлийн гарц болсон Жан мv суурин нь Хятад Балбын хилийн худалдаа хєгжилтэй явагдаж байгаагаараа дотоод гадаадад алдаршсан тєдийгvй тэнд мянга гаруй Шарбачууд амьдарч байгаа болохоор хvмvvсийн анхаарлын тєвд орж байгаа юм. Одоо та бvхэнд Шарбачуудын тухай танилцуульяа.
Дуврагын эцэг, 71-тай євгєн Дувра єглєє эрт босонгуутаа юний тэргvvнд Вачирбани бурханыг тахиж байгаа ойр хавийн нэгэн сvмд хvрч мєргєл vйлдээд, мєн тэр бурханд зулын тос нэмдэг. Гэртээ буцан ирсэний дараа настан vvдэндээ сууж сvvтэй цайгаа уухын дагуу зуун метрийн тэртээх уулын цандах vзэмжийг бахархан харж суух сонирхолтой байдаг. Тэнд Балбын Шаравчууд нутаглан сууж байгаа бєгєєд цєєн бус хvн нь настаны тєрєл садан байгаа юм.
Шарбачуудын тосгон
Євгєн Дувраагынх Жан мv суурины Ли шинь тосгонд байдаг юм. Далайн тvвшнээс 2300 гаруй метр єндєр єргєгдсєн уулын хазуугаар 500 шахам хvн амтай 112 єрх Шарбачууд нутаглан амьдарч байна. Уулан дээр нь Шарбачуудын уламжлалт нимгэн тємєр оройтой модон байшин байхаас гадна тємєс зэрэг тарьмал тарьсан шатан тариа байгаа юм. Хазуу айлынх нь шинэ байшин барьж байгааг хараад євгєн Дувраа ачааны машин явж болох тэртээ замыг зааж, бидэнд: " Би тэнд тєрсєн, уул нь энд засмал зам нэвтээгvй байсан болохоор давс цайгаа зєвхєн хvний хvчээр vvрч ирдэг. 30 км зайтай Нярмаас давс цай vvрч, Балбад хvргээд, тэндээс мєн цагаан будаа сольж, сарлаг шиг уул даваа даван нутагтаа vvрч авчирч байлаа. Ингэж нэг удаа явж ирэхэд арав хоног орно. Тэр vеийн амьдралын гачигийг одоо ч мартахгvй юм гэж ярьлаа.
Євгєн Дувраа хагас зууны ємнєх амьдралын байдлаа ярьж байгаа юм. Yеийн vеэрээ Хятад Балбын хилийн нутагт амьдарч ирсэн Шарбачууд нь онцгой аймаг бvлгийн хувиар, єнгєрсєнд Тvвд vндэстний ноёд тvшмэдэд алба хааж, сvм хийдэд тариа тарьж єгєх буюу vvрэгчин болж амь золгож байсанаар амьдрал ахуй нь маш ядуу зvдvv байсан юм. 1959 онд Тvвдэд ардчилсан єєрчлєлт хийсэнээс хойш, засгийн газраас Нярмаас Жан мv хvрэх засмал зам засч єгсєн тєдийгvй модон оройтой чулуун байшин байгуулж єгсєн байна. Тухайн vед ийм байшин ёстой л нутгийн маань хамаг сайн байшин байлаа, тосгонд одоо ч ийм байшин байна гэж євгєн Дувраа бидэнд хэлж байлаа.
1 2
|