• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-10-06 14:45:23    
Шаравчуудын шинэ амьдрал

Хятадын Олон Улсын Радио

     Євгєн Дувра Ли шин тосгоны дарга байсан хvн юм. Єнгєрєгч зууны далаад оны сvvлчээр Шарбачуудын тєлєєлєгчийн хувиар тар мєн Бээжин Шанхайгаар явж vзэн танилцсан юм. Энэ настан тосгоныхаа єндєр настадын дотор мєн ихийг харж, нvд нээсэн хvнд тооцогдох юм.Шарбачууд vийн vеэрээ ууланд амьдарч ирсэн боловч, тvvний их хvv, хоёрдугаар хvv нь уулархаг нутагаасаа салж, нэг нь Нярам сияний прокурорын орлогч дарга болж, нєгєє нь дунд сургуулийн багш болсон байна. 32-тай бага хvv нь л аавийнхаа vйлсийг залгамжлан, Ли шин тосгоны хорооллын эрхлэгчээр 9 жил ажиллаж байгаа юм байна.

     Манай тосгоны 40%-ийн айл наймаа хийж аж тєрж байна гэж бага хvv нь Дувраа бидэнд хэллээ. Тэр хэлэхдээ: " Єєрчлєлт хийж нээлттэй байлгаснаас хойш, манай Шарбачууд аажмаар аралжаа наймаа хийх болсон юм. Хятад Балбын хилийн гарцын ойролцоо нэгэн гудамжинд наймаа сайн, тэнд манай Шарбачуудын цєєн бус наймаачин байж, бvр л хилийн худалдаа хийж байна гэлээ.

     Дувраагийн хэлж байгаа нь Дэсган гудамж юм. Жан мvгийн боомтын гадна, Хятад Балба хоёр орны хая дарсан найрамдал гvvрээс бас хэдэн км зайтай байрлаж байна. Шарбачууд єєрийнхээ vг хэлтэй мєртєє урт хугацааны турш Хятад Балбын хилд нутаглаж ирсэн болохоор тэд хятад хэл, тvвд хэл, балба хэл, англи хэлээр наймаа хийж байдаг. Олон хэл мэддэг тул энхvv хилийн худалдаанд онц давуулаг талтай нь гарцаагvй.

     Шарбачууд Хятадын vйлдвэрлэсэн нэхмэл бараа бvтээгдэхvvн, тємєрлєг бvтээгдэхvvн, гэр ахуйн жижиг цахилгаан хэрэгсэл, арьс ноос зэрэг барааг бєєнєєр Балбад гаргаж, Балбаас цагаан будаа, гар урлалын бvтээгдэхvvн оруулж ирдэг байна. Жан мv сууринд Шарбачуддын ажиллуулж байгаа дэлгvvр хоршоо зєндєє байгаа бєгєєд саятан ч цєєн бус байна. Ноднин Ли шин тосгоны Шарбачуудын хvн дутмын жилийн орлого 4360 юаньд хvрч, Тvвдийн хvн тутмын жилийн орлогоос 2 дахин гаруй илvv болсон байна.

     Ли шин тосгонд бид арав гаруй жилийн ємнє Балбаас мордож ирсэн Жумаатай уулзсан юм. Жума бол Балбад амьдарч байсан Шарба хvн. Гэрлэхээсээ ємнє Хятадад байгаа тогтсон нєхєртєйгээ ер уулзаагvй юм байна. Єнєєдрийн амьдралынхаа тухай Жума хэлэхдээ: " Эндэх амьдрал Балбаас сайн, би ч гэр нутагтаа харьсан, хэтхэн цаг явбал манайд хvрчхэнэ. Балбад байгаа аав ээж маань ч Хятадад ирсэн. Манай хоёр гэр байнга явж суудаг гэжээ.

     Жума хэлэхдээ: бид хоёр маш эе эвтэй амьдарч байна. Би гэр зуурын ажил хийхээс гадна нєхрєє хамжин мал тарианы ажилд явдаг. Бид гурван хvvхэдтэй, хоёр нь сургуульд орсон гэжээ. Эхнэр нь бидэнтэй гэр зуурын зоог дэлгэж байгааг хараад, Жумаагын нєхєр нь бидний єєд толгой дохин ниээмсэглэн зогсож байлаа. / Пэрлаймаа орчуулав/


1  2