• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-10-20 17:33:22    
Сансрын тухай миний сэгтэгдэл

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын сансрын "Шэнь жөү-6" хөлөг сансарт 5 хоног аялаад, эх газарт зөөлөн газардсан мэдээг дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өнгөрсөн долоо хоногт тасралтгүй мэдээлэхийн зэрэгцээ Хятад улсын сансар судлалын ололт амжилтыг өндөр үнэллээ. Сансрын багийн хоёр исэгч сансарт ажилсан хугацаандаа хэд хэдэн туршилт судаллагааны ажлыг амжилттай гүйцэтгэсэн байна.

     Хятад улс сансрын хөлөг хөргөж, сансрын нисэгчдээ үдэн мордуулж, угтан авч байгаа баярт өдрүүдэд Бннжин хотноо алба хашиж байсан хүний хувьд надад нэн дурсамжтай бахархалтай байсныг юүний өмнө хэлмээр байна.

     Одоогоос 40 гаруй жилийн өмнө Оросын иргэн Юрий Гагарин гэдэг хүн анх удаа сансарт ниссэн мэдээг би Монгол улсын алс баруун хязгаарын нэгэн сумын дунд сургуулийн 7-р ангид сурч байхдаа сонссон минь санаанд илхэн байна.

     Тэр цагаас хойш олон орны иргэд санасарт ниссэн түүхтэй. Тэгэхдээ, голдуу тухайн үеийн ЗХУ-ын сансрын хөлөгөөр сансарт ниссний нэг нь Монгол улсын иргэн Жүгдэрдэмидийн Гүррагчаа юм. 1981 оны 3-р сарын 22-ны өдөр Монгол улсын иргэн Жүгдэрдэмидийн Гүррагчаа сансарт нисч дэлхийн сансрын 101 нисэгч болсон түүхтэй.

1  2