Хятадын сансрын "Шэнь жөү-6" хөлгийн нисэгч дэлхий нийтийни анхаарлын төвд байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан "Хятад улсын энхийн зорилгоор хийж буй сансрын туршилтын судалгааг хүн төрлөхтөнд үзүүлж буй ихээхэн том хувь нэмэр" гэж үнэлсэн байна.
Манай Монгол улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр Хятадын удирдагчдад ирүүлсэн цахилгаан утсандаа: "Шэнь жөү-6 хөлгийн нислэг амжилттай болсон нь Хятад улс сансар судлалын салбарт техникийн болоод оюуны асар их хүчин чадалтай байгааг харууллаа" гэж цохон тэмдгэлснийг бас дурдан хэлмээр байна.
Синь хуа хорооны мэдээлснээс үзвэл, энэ удаагийн сансрын нислэгийн үеэр хийсэн туршилтын нэг нь Хятадын уламжлалт ангаах ухааны эм бэлдмэлийг Хятадын сансрын хөтөлбөрт ашигласан явдал юм. Хятадын уламжлалт ангаах ухааны жороор бэлдсэн эм бэлдмэлийг хэрэглэсэн Хятадын сансрын нисэгчдийн хүч тамир, зүрх болон уушигны ажиллагаа сайн байсан гэнэ.
Хятадын сансрын анхны хөлөг "Шэнь жөү-5" 2003 оны 10-а сарын 15-нд амжилттай ниссэн бөгөөд, тус улс ойрын 15 жилд өөрийн сансрын станцыг тойрог замд оруулахаар төлөвлөж байна. Хятад улс санхүүгийн тааламжтай нөхцөлд ийм хурдаар ажиллабал удахгүй сансрын агуу гүрэн болно хэмээн сансрын 2 том гүрэн АНУ,ОХУхоёр, Хятадын сансар судлалын гайхамшигтай ололтыг хүлээн зөвшөөрч байна.
Хятад улсын дарга Хү Жинь таогийн онцлон тэмдгэлсэнчилэн Хятадын сансрын "Шэнь жөү-6" хөлөгийн нислэг нь Хятад орны ард түмний үнднсний бахархалыг бадрааж, Хятад улсын олон улсын нэр хүндийг нь өндөрт өргөжээ. Эл ялдарт хэлэхэд, Хятад улс цаашдаа сансрын програмаа улам боловсронгуй болгож, сансрын уудмыг энх тайвны зориогод ашиглана гэдгээ ёс төртэй мэдэгдсэн нь нийт хүн төрлөхтний чихэнд тун ч чимэгтэй сайхан сонсогдлоо. \Б.Хүрэлбаатар бэлтгэв\ 1 2
|