• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-10-20 18:02:49    
Монгол улсын гавьяат багштан, алдарт эрдэмтэн, нэрт хэл шинжээч, Чой.Лувсанжав профиссорын нэрэмжит "Алтан од" өргөмжлэлийг хүртэгч профессор Г. Зориг

Хятадын Олон Улсын Радио

      Сайн-Өлзий: 2004 онд таны Алтай судлалын харьцуулсан судлалын ололт амжилтыг үнэлж, Монгол улсаас Чой.Лувсанжав профиссорын нэрэмжит "Алтан од" өргөмжлэл олгосон юм. Үүний тухай санаж ярих уу.

      Зоригт: 2004 оны 11-р сард Монгол улсын их сургуулиас гадаад хэл соёлын дээд сургуулийн захирал Наран надад утас ирүүлж, Таны "Монгол төрөл хэл болон Түрк төрөл хэлний харьцуулсан судлал" гэсэн номд Чой.Лувсанжав профиссорын нэрэмжит "Алтан од" өргөмжлэл олгохоор Монгол улсын их сургууль шүүн тасалсан байна. Иймээс та гэргийтэйгээ Монголд ирж, шагналаа авах уу гэж мэдэгдсэн юм. Тус шагнал бол Монгол улсын гавьяат багштан, алдарт эрдэмтэн, нэрт хэл шинжээч, Чой.Лувсанжав профиссорын нэрэмжит "Алтан од" өргөмжлэл шагнал болох юм. Чой. Ловсонжав багш бол гадаадад их олон жил суусан хүн, олон зүйлийн хэл мэддэг, Монгол улсдаа их нэртэй эрдэмтэн болох юм. Энэ эрдэмтэн бахйгүй болоод нэлээд удаж байна. Энэ эрдэмтний нэрээр нэрлэсэн шагнал болох юм. Үүнд Монгол хэлийг гадаад хэлтэй харьцуулан судалсан, эсвэл монгол хүнд гадаад хэл заах арга бодлого, эсвэлл орчуулгийн судлал, аль эсгүүл орон нутгийн судлалын хүрээ хэмжээнд их том бүтээл, их дорвитай бүтээл гаргасан амжилтай ажиллаж байгаа доктор зэрэг хамгаалсан Монголын гадаад дотоодын залуу эрдэмтэд олгодог шагнал болох юм. Тус шагналыг хоёр жилд нэг удаа олгодог байна. Гэхдээ ганц хүнд олгодог юм. Энэ шагналыг надад олгосон юм. Би бүсгүйтэйгээ хамт Монгол улсад хүрч шагнал гардан авсан юм. Миний бүсгүйн нэрийг Элсэнцэцэг гэдэг.

1  2  3