Монгол улсын гавьяат багштан, алдарт эрдэмтэн, нэрт хэл шинжээч, Чой.Лувсанжав профиссорын нэрэмжит "Алтан од" өргөмжлэлийг хүртэгч профессор Г. Зориг
Хятадын Олон Улсын Радио
Өвөр Монголын багшийн их сургуулийн монгол судлалын хүрээлэнгийн багш хүн байгаа юм. Ноднины 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын их сургуулийн дугуй заалд шагнал гардуулах ёслол хийсэн юм. Тус заалд 300 гаруй хүн цугларж дүүрсэн байсан юм. Үүнд Монгол улсын их сургуулийн захирал, үүнээс гадна Монгол улсын бусад их ба дээд сургуулийн захирал, Монгол Улсын Шинжлэх ухааны хүрээлэнгийн акдемич, эрдэмтэн багш нар ирж оролцсон юм. Миний бүтээлийг харьцуулсан судлалын хүрээнд хамгийн дорвитой бүтээлийг тууривсан хүн байна гэж үнэлсэн юм. Энэ шагналыг гаргаад удаагүй байна, анх удаа Монгол улсын эрдэмтэн Ганбаатар гэдэг хүнд олгосон, хоёрдугаар нь надад олгосон юм. Тус шагналын алтан медалыг 30 грамин алтаар хийсэн, Чой.Лувсанжавийн хөрөгтэй ийм алтан медаль болох юм.
1 2 3
|
|