• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-10-21 17:54:46    
"Шэньжөү" 6-р сансрын хөлөг мань дүүлээрэй

Хятадын Олон Улсын Радио

    Сайн байцгана уу, Цагийн урасгал нэвтрүүлэг та бүхэнтэйгээ золгож байна. Манай нэвтрүүлэг ер нь та бүхэнд цагийн урасгалын хамгийн тэргүүн эгнээнд болж байгаа үйл хэргүүдээс танилцуулдаг. Хамтдаа өчигдөрхөн болсон даян дэлхийн анхаарлыг татсан нэгэн үйл хэргийг эргэн үеье. Тухайлбал Хятадын "Шэньжөү" 6-р гэдэг нисэгчтэй сансрын хөлгийг Жиү Чуангийн дагуул хөөргөх төвөөс амжилтай хөөргөсөн явадл болно. Уг нь 10-р сарын 12-наас 15-ны аль нэгэн өдөрт хөөргөнө гэж товлож байсанаа өчигдөр хөөргөхөөр зарласан юм. Хятад улсын дарга Ху Жиньтао, төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао нарын нам төрийн удирдагч Бээжин дэх сансрын нисэлгийн удирдах төв болон Жиү Чуань дах дагууль хөөргөх төвд хөөргөж байгаа бодит байдалтай танилцсан байна.

     "Шэньжөү" 6-р сансрын хөлгийг хөлөглөн яваа хоёр нисэгчийг дахин дахин сонгон, хатуу чанга дасгал боловсрол хийж байж шалгаруулсан юм. Тэдний нэг нь 40 настай Фэй Жюнлун, нөгөө нь 41 настай Ние Хайшэн болно. Энэ хоёр сансарт 5 хоног аялаад Өвөр монголын нутагт газардах болно. Сансрын аялал эхлэх ёслол дээр Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао сансрын нисэгчийг урамшуулан хэлэхдээ, та нар бат итгэлтэй, хэрсүү тайван байж, дахин амжилтад хүрэхийг хүсэж байна. Ард түмэн та нарын буцаж ирэхийг хүсэн хүлээж байна гэжээ.

1  2