• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-10-21 17:54:46    
"Шэньжөү" 6-р сансрын хөлөг мань дүүлээрэй

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын сансрын нисэгч олонхдоо метр 60-аас метр 72-ын биетэй, 55-аас 70 килограмын жинтай байдаг. Энэ нь Хятадын залуу идэр насны хүмүүсийн ерийн биеийн байдал болно. Энэ нь нэг талаар сонголтын хүрээ хэмжээг өргөтгөж, нөгөө талаар сансрын хөлгийн орон зай хязгаартай байх талаас бодолхийлсэн юм.
Хоёр жилийн өмнө , Хятадын сансрын нисэгч Ян Ливэй "Шэньжөү" 5-р гэдэг сансрын хөлгөөр сансарт 21 цаг аяласаны дараа Хятад улс хоёрдох удаагаа нисэгчтэй сансрын хөлөг хөөргөж байгаа юм. Хятад улс өнөө Америк, Оросын дараа нисэгчтэй сансрын хөлгийн техникийг эзэмшсэн гувар дах орон болоод байна.

      Хятадын нисэгчтэй сансрын хөлөг нисгэх ажил хожуу эхэлсэн хэдий ч эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хөгжилд тус дөхөм үзүүлэх талаар маш чухал ач холбогдолтой юм.

     Хятад улс нисэгчтэй сансрын хөлгийн төслөө гурван шат хуваан хэрэгжүүлж байна. Өчигдөрийн хөөргөсөн "Шэньжөү" 6-р нисэгчтэй сансрын хөлөг нь түлхэх бүхээг, буцах бүхээг, тойрог замын бүхээг гэх гурван хэсгээс бүрэлдсэн юм. Энэ нь Хятадын нисэгчтэй сансрын хөлгийн төслийг цаашид нотлон шалгах болон боловсронгуй болгох шатанд байгаа юм.


1  2