Хэн хүн автобусын зогсоолын газарт удтал хүлээгээд автобус ирэхгүй болохоор арга буюу такси барьж суутал, нөгөө автобус сая л дөнгөж зогсоолдоо орж ирэхтэй харгадаг явдал олонхи хүнд бүр тохиолдсон байхаа. Ийм байдал нь голцуу хүлээж байгаа хүмүүс нь автобусын зогсоолдоо орж ирэх цагийг төсөөлж мэдэхийн аргагүй байдгийн учир гардаг байна.
Гэвч одоо Бээжин хотын зүүн хэсгийн 420-р номерын автобусонд суудаг хүмүүст авч хэлбэл ийм байдал тохиолдохгүй болсон байна. 420-р номерын автобусын шугам болгонд интелижент систем угсарсан болохоор, хүмүүс зогсоол дахь цагийн самбарыг харвал дараагийн ээлжийн автобус хэдэн минутын дараа хүрч ирэхийг мэдэх болжээ. Тэрчлэн энэхүү систем нь бас өөр үүрэг гүйцэтгэж байдаг юм.
Товчхон хэлбэл Бээжингийн автобусын энэ интелижент систем нь 3 хэсгээс бүрдсэн байгаа юм. Эхний хэсэг нь автобусон дээр угсарсан электрон аппрат хэрэгсэл болно. Тэр нь алим шиг жижигхээн тоног хэрэгсэл болох бөгөөд түүний үүрэг нь автобсын замын хөдөлгөөний мэдээллийг цуглуулж, дараа нь түүнийгээ сүлжээгээр мэдээллийн төв рүүгээ уламжлах явдал болно. Түүний удаахь хэсэг нь автобусын замын хөдөлгөөний комадлалын газрын мэдээллийн төвд байдаг. Тэр хэсэг нь автобусын дээр угсарсан электрон аппрат хэрэгслийн уламжилсан мэдээллийг хүлээж аваад, түүнийг компьютерээр эмхлэн цэгцэлж, автобусын зогсоолд хүрэх цагийг интелижент системийн гурав дахь хэсэгт уламжилдаг байна. Түүний энэ гурав дахь хэсэг нь даруй автобусын зогсоол дэхь цагийн самбар юм.
1 2
|