• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-10-24 17:13:44    
Бээжингийн автобусын интелижент систем

Хятадын Олон Улсын Радио

     Автобусын интелижент системийг судлан үйлдэх ажилд оролцсон Бээжингийн нэг компанийн техникч Чэнь Вэньлүн танилцуулж хэлэхдээ: "Зогсоолд автобус хүлээж байхдаа цагийн самбарыг харвал, тэр замаар явдаг автобусуудын замын хөдөлгөөний байдлын тухай мэдээллүүдийг ойлгож болдог. Түүний гол нь автобус одоо ямар зогсоолд хүрээд байгаа, энэ зогсоолд ирэхэд бас хэдий цаг хугацаа хүлээх хэрэгтэй байх зэрэг мэдээллүүд байдаг юм" гэжээ.

     Автобусын интелижент системийг Бээингийн 420-р автобуст туршин ажиллуулсан жил шахамын хугацаанд энэ шугамын автобусонд суудаг зорчигчид энэхүү системийн урьдчисан мэдээлэлд маш сэтгэл ханамжтай байна.

     Ван овогтой нэг бүсгүй хэлэхдээ: "Интелижент систем нь үзэхэд хялбархан, цагийн самбарыг харангуут л автобус хэзээ хүрч ирэхийг мэдчихдэг болохоор зорчигчдад маш дөхөм болсон байна " гэжээ.

     Автобусын зогсоолын интелижент системийн цагийн салбарт бас сонин мэдээ, Засгийн газрын зар мэдээлэл, цаг агаарын мэдээ, замын хөдөлгөөний байдал зэргийг мэдээлдэг байна.

     Yүнээс гадна, автобусын орой дээр нь бас 270 градусаар эргэдэг дуран угсарсан байдаг, автобусын замын хөдөлгөөний командлалын газрынхан түүнийг ашиглан, нэг талаар замын хөдөлгөөний байдалд хяналт тавьж, нөгөө тадаар зогсоол дээр авотбус хүлээж байгаа хүмүүсийн тоо хэмжээг ойлгож, цаг даруйд нь автобусын хөдөлгөөнийг зохицуулж болдог байна.

     Автобусын интелижент системийн удахгүй ашиглалтанд орох гэж байгаа хэрэглээний бас нэгэн чухал үүрэг нь хараагүйчүүдэд хөтөчийн үйлчилгээ хангах явдал болох юм. Одоо Хятадын шинжлэх ухааны ажилтад хараагүйчүүдэд зориулан автобусын тусгай хэрэглээний гар аппрат судлан үйлдэж байна. Энэ ажилд оролцож байгаа Чэнь Вэньлүн танилцуулж хэлэхдээ: "Хараагүй хүн ийм системтэй автобусын зогсоолд ойртож ирэхэд түүний гар дахь аппрат нь интелижент системийн тохиог хурааж аваад, ямар зогсоолд хүрч ирсэн, энэ зогсоолоор аль аль дугаарын автобус өнгөрдөгийг хэлж өгөх юм. Ямар нэгэн автобус зогсоолд орж ирэхэд хэддүгээр номерын автобус хүрч ирснийг хэлж өгөх болно" гэлээ.

     Хараагүйчүүдэд зориулсан гар аппрат нь бас цаг агаарын мэдээ, сонин мэдээ зэрэг мэдээллүүдийг хангах бөгөөд хараачүүд автобусын зогсоолоос ойролцоо газар юм уу автобусонд суух явцдаа бас тэр аппратаар яаралтай тусламж үзүүлэх дохио өгч болно гэж Чэнь Вэньлүн танилцуулан хэллээ.

     Бээжин хот одоо бүх хотынхоо нийтийн зорчигч тээвэрийн үйлчилгээний түвшнийг нийтэд нь дээшлүүлэхийн төлөө, дорвитой арга хэмжээ авч энэхүү ажлыг цаашид ахиулж байгаа бөгөөд 2008 оны олимпийн наадам болохоос өмнө нь автобусын бүх шугамд интелижент систем хэрэглэхээр бэлтгэж байна. Бээжингээс гадна, Хятадын нөгөө нэг том хот болох Шанхай ч автобусын интелижент системийг туршин ажиллулах ажлаа эхлүүлсэн байна.


1  2