Энэ жил НҮБ-ын дэлхийн эмэгтэйчүүдийн 4-р их хурал хуралдсаны 10 жилийн ойд тохиож байна. 1995 онд дэлхийн эмэгтэйчүүдийн 4-р хурал Бээжинд хуралдсан юм. 10 жилийн ойг тэмдэглэхийн төлөө, Хятадын Засгийн газар энэ оны 8-р сарын сүүлчээр Бээжинд тэмдэглэх хурал хийсэн байна.
10 жилийн өмнө, Бээжинд хуралдсан НҮБ-ын дэлхийн эмэгтэйчүүдийн 4-р их хурал бол НҮБ-ын түүхэн дээр Засгийн газрын болон Засгийн газрын бус байгууллагын 40 мянга гаруй төлөөлөгч оролцсон хамгийн их цар хэмжээтэй хурал юм. Тэр хурлаар дэлхийн эмэгтэйчүүдийн хөгжлийг ахиулах хөтөлбөрийн чанартай баримт бичиг "Бээжингийн тунхаг" болон "Үйл ажиллагааны хөтөлбөр"-ийг баталсан байна.
Энэ оны 8-р сарын 29—31-ний өдрүүдэд дэлхийн эмэгтэйчүүдийн 4-р их хурлын 10 жилийн ойг тэмдэглэх хурал Бээжинд боллоо. Хэдэн арван улс орон болон олон улсын зарим байгууллагын 800 гаруй төлөөлөгч Бээжинд цугларч, "Бээжингийн тунхаг "болон "Үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн хэрэгжигсэн байдлыг хамтаар шалгаж, үүний үндсэн дээр, олон орны эмэгтэйчүүдийн хөгжлийг цаашид эрчимжүүлэх асуудлаар солилцоо, хатын ажиллагаа өрнүүлэх асуудлыг авч хэлэлцсэн байна. Хятадын Засгийн газар энэ ойг тэмдэглэх ажиллагааг маш чухалчлан үзэж, Хятад улсын дарга Хү Жинь тао нээлтийн арга хэмжээн дээр үг хэлж, Хятад улс дэлхийн олон оронтой хамтаар дэлхийн эмэгтэйчүүдийн ажил үйлсийн хөгжлийг ахиулна гэж илэрхийлсэн байна.
10 жилийн өмнө, дэлхийн эмэгтэйчүүдийн 4-р их хуралд оролцсон олон төлөөлөгч энэ удаагийн тэмдэглэх хуралд оролцсон байна. Тайландын хатагтай Супатра бол тэд нарын дотрох нэг нь билээ. Тэрээр 10 жилийн өмнө, Засгийн газрын бус чуулга уулзалт болсон Бээжингийн Хуй рү районы дэлхийн эмэгтэчүүдийн их хурлын дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд ирээд, Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн нь надад 10 жилийн өмнө энд дэлхийн олон газраас ирсэн эмэгтэйчүүд эмэгтэйчүүдийн асуудлаар яриа хэлэлцээ хийсэн байдлыг санагдууллаа. Түүнээс хойш, дэлхийн олон газрын хүмүүс Хуй рүг мэдэх болсон. Энд би дахин ирсэндээ, дэлхийн олон орны найз нөхөдтэй дахин уулзаж учирсандаа их баяртай байна гэжээ.
1 2
|