Тэрээр хэлэхдээ, 10 жилийн өмнөхтэй зэрэгцүүлбэл, Бээжинд асар их өөрчлөлт гарч нэн үзэсгэлэнт сайхан болж, хөгжил цэцэглэлээр баялахсан байна. 10 жилийн өмнө олон орны эмэгтэйчүүдийн төлөөлөгчидтэй хамт миний тарьсан найрамдлын зулзаган модод өнөө өсч том мод болсон байна. Энэ бүхнийг хараад сэтгэлд тун баяртай байна гэжээ.
Хатагтай Аниса Зев Таниркхели бол Пакистаны Хэвлэл Мэдээлэл, Радиогийн Хэрэг Эрхлэх Яамны сайд юм. Хятадын эмэгтэйчүүдийн ажил үйлс, амьдралын талаар хүрсэн ололт амжилтыг бишрэн бахархаж байгаагаа сурвалжлагчид англиар илтгэж байлаа.
Хятадад эмэгтэйчүүд олон салбарт төрөл бүрийн ажил хийж байдаг. Хятадын эмэгтэйчүүдээс бидний сурах юум олон бий. Ялангуяа эдийн засаг болон худалдааны салбарт амжилтад хүрсэн туршлагаас нь Пакистаны эмэгтэйчүүд сурах зүйл олон байна гэжээ.
Түүнтэй адилаар, олон төлөөлөгч Хятадын эмэгтэйчүүдийн төлөөлөгч нартай илүүхэн ярилцаж, эмэгтэйчүүд Засгийн газрын бодлого тогтооход хэрхэн түлхүү оролцох, эмэгтэйчүүдийг хэрхэн гэр бүлийн хүчирхийлэл, ДОХ-оос зайлуулах зэрэг асуудлаар солилцоо өрнүүлэхийг хүсч байлаа.
Бээжнгийн төлөөлөгч, Хятадын хотын эмэгтэй даргын нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн даргын орологч Чэн хүй лай олон орны төлөөлөгч нарын буусан Бээжин зочид буудалд Хятадын эмэгтэйчүүдийн сүүлийн жилүүдийн хөгжлийг тэд нарт танилцуулж байлаа. Тэрээр хэлэхдээ, 10 жилийн өмнө, Хятад даярт хотын эмэгтэй дарга 300 гаруй байсан бол, өнөө гэхэд хоёр дахин нэмэгдсэн байна. Тооны талаар нэмэгдсэн тэдийгүй бас ажлын өндөр чадвар, оргилум халуун сэтгэлээр ажлын байр дээрээ чухал үүрэг гүйцэтгэж байна гэжээ.
Гэлээ, Хятадын эмэгтэйчүүдийн ажил үйлсийн хөгжил болон эмэгтэйчүүдийн амьдралын байдал тийм тэнцүүртэй биш юм. Зарим ядуу районд эмэгтэйчүүд хүүхдийн байдал нь хүмүүсийн хүссэн санасан түвшинд хүрч чадаагүй байна. Жишээлбэл эмэгтэйчүүд эдийн засгийн талаар бие дааж чадахгүй байна. Ядуу амьдралтай айл өрхийн эмэгтэй хүүхдийн сургууль завсардах хэмжээ нь эрэгтэй хүүхдээс хол илүү байсаар байгаа зэрэг асуудал оршсоор байна.
Бүх Хятадын Эмэгтэйчүүдийн Холбооны олон улсын хэлтсийн хариуцлагтан хатагтай Зөү Шяо чяо сурвалжлагчид хэлэхдээ, Хятад улс ч бусад орны эмэгтэйчүүдийн хөгжлийн ололт амжилтанд хүрсэн туршлагаас суралцах болно гэжээ.
Тэрээр хэлэхдээ, энэ удаагийн хурлаар дамжуулан, бусад орны эрэгтэй эмэгтэй тэгш эрхтэй байх, эмэгтэйчүүдийн хөгжлийг ахиулсан зэрэг талын амжилтанд хүрсэн туршлагаас суралцаж, олон оронтой нэн нягт харилцаа тогтоож, улс орон хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг ахиулахыг бид хүсч байна гэжээ. /Урангоо орчуулж, О.Дарамбазар хянав/ 1 2
|