• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-10-24 18:00:32    
Залуу дуучин Пү Шү

Хятадын Олон Улсын Радио

     Нэг өвлийн амралтад, их сургуульд сурч байгаа ах нь сургууль буцахаас өмнө орой, Пү Шү заавал ахтайгаа нэг ор дээр шахаж унтах гэсэн байна. Хэргэ дээрээ энэ нь ганцаардмал байдлаас айж байгаа явдал юм, Гэвч Пү Шү хэнд хэлэх, яаж хэлэхээ мэдэхгүй байлаа. Ах нь үлдээж өгсөн гитар Пү Шүгийн хамгийн сайн найз болжээ. Багш нь Пү Шүгийн сургууль төгсөх үнэлгээ дээр уг сурагч урамгүй, гутрангуй байдаг гэж бичсэн юм. Пү Шү энэ үгийг цээжилсээр иржээ. Тэрээр хэлэхдээ, Энэ үнэлгээ нь түүний тухайн үеийн үнэн бодитой тусгал мөн гэжээ.

    Наймдугаар ангид орсоны дараа дээд дунд сургуулийн амьдрал нь түүнд улам ч сонирхолгүй санагдсан юм. Пү Шү үргэлж гитараа авч гаран найз хэмэн хүмүүстэй нийлж, эрээн мэрээн дуулцгаадаг байлаа. Ядарвал замын хажууд суучхаад нааш цаа явж байгаа хүнийг гөлрөн хардаг. Заримдаа хийдэлгүй дэмий явж байгаа гудамжний хулигааныг бахархадаг юм. Есдүгээр ангид ороод бүр таварч, баруун гартаа сэрээний зурагтай шивээс шивсэн байжээ. Тэр үед Пү Шү энэ ажиллагаагаа маш сайхан гэж бодож байсан юм. Урт ханцуйтай, богино ханцуйтай гэсэнгүй ямар хувцас өмссөн ч ханцуйгаа маш дээр шууж, хүн олж үзэхгүйгээс л зовдог байлаа.

     Дур зоргоороо явсан амьдрал хагас жил илүү үргэлжиллээ. Үнэхээр муу сурагч болмоор болсоноо Пү Шү сэрж мэдээд айж зовсон байна. Тэр өдөр бүр өрөөндөө хорогдож, хөгжмөөр уйтгар зовнолоо сэргээдэг байлаа. Пү Шү электрон тоглоомын машнаа нууцаар зараад олсон мөнгөөрөө гитарын дамжаанд сурсан байна. Хичээлдээ чармайхгүй гэж ээж нь уурлаж заннах бүр ах нь дүүгийнхээ өмнөөс үг хэлж, аав ээжээсээ уучлал хүсдэг.

1  2  3