• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-10-24 18:00:32    
Залуу дуучин Пү Шү

Хятадын Олон Улсын Радио

     Аравдугаар анги, тухайлбал дунд сургуулиа төгсөх жилд Пү Шү төгөлдөр хуур авах санаагаа хэлсэн байна. Тэр үед ах нь сая ажилд орж, цалин мөнгө маш бага байсан ч чадлаараа дэмжсэн бөгөөд хахир өвлийн хүйтэнд гэртээ тээж аваачсан юм.

     Авардугаар ангиа төгсөх жил Пү Шү Бээжингийн багшийн дээдийн гадаад хэлний мэргэжлээр элсэн оржээ. Бүх гэрээрээ түүний амжилтад баярлахын зэрэгцээ тэрээр ч оюутны амьдралдаа сайн сайхан хүсэл мөрөөдөлтөй байлаа. Харамсалтай нь урам хөгжсөн энэ байдал маш түргэн замхарсан байна. Пү Шүгийн бодолд оюутаны амьдрал гэж оргилуун цог бадарсан байж таарана, гэвч уйтгартай хэвшсэн өдөр хоногууд нь түүнийг амьсгаа бүглрэм санагдуулсан юм. Хэсэг хугацаа эргэлзсэнээ Пү Шү сургуулиа орхихоор шийдчээ. Өдрөөс өдөр турж байгаа хүүгээ хараад ээж нь "том хүн болсон юм чинь, өөрөө мэд" гэд нулимс асхруулсан байлаа.

     1996 он нь Пү Шүгийн хамгийн харанхуй үе юм. Тухайн үед тэрээр сургуулиа орхиод өдөр бүр гэртээ сууж дуу бичдэг байлаа. Гэвч дуу бичих нь амьдралаа аргацааж чадахгүй юм. Түүний дууг сонсох хүнгүй бөгөөд тэрээр ч аав ээжээсээ мөнгө авахаас татгалздаг байжээ. Хожим нь Пү Шү нэгрт хөгжмийн зохиолч Гао ШиоСунтай танилцсан бөгөөд түүний найруулсан кинод гол дүр тоглосон байна. Энэ тохиолоор Пү Шү маш түргэн нэрд гарч, түүний дуу ч нэн олон хүнд хүлээн зөвшөөрөгдөх болжээ.


1  2  3