"Би Америкт 2 жил гаруй суралцахдаа бодит ажлыг эртхэн хийе гэж шийдсэн юм. Миний хийе бүтээе гэж сонирхсон зүйлүүд нь нууцлаг нарийн тийм зүйлсийг ухарч мэдэх гэсэн явдал биш харин техникийн ажил хийж нитйэд дэлгэрүүлэн, нэн олон хүний амьжиргаанд нөлөө үзүүлэх явдал юм" гэж Ли Янь-хун тэмдэглэжээ.
Ли Янь-хунгийн энэ шийд нь өнөөдрийн Бай-ду хайлтын вэб сайтыг бий болгосон юм гэж их олон хүн үздэг. Ли Янь-хун сургуулиасаа гарсны дараа, Доу.Жонес компанид мөнгөн гүйлгээний мэдээллийн цуглуулгын системийн программ зохиох ажил хийсэн юм. Тэр хугацаанд Ли Янь-хун "Уалл-Стреет Журнал" сонины сүлжээнд банк санхүүгийн мэдээлэл цуглуулгын байнгын системийг төлөвлөн зохиож өгсөн байна.
Түүний зохион бүтээсэн энэхүү системийг одоод хүрч иртэл Уалл-Стреет-ын компаниудын ваб сайтууд өргөнөөр ашигласаар байна. Үүний зэрэгцээ, түүний судлан бүтээсэн вэб сайтын чанар чансаа болон интернетын хайлт хоорондын харьцааг зохицуулах тухай судалгааны ололт амжилт нь бас Америкт патентын эрх авсан байна. Энэхүү тэргүүний техниктээ түшиглэн, Ли Янь-хун олон улсын мэргэжлийн хайлт хийх линкийн нэрт компани—Инфосеек Компанитай хамтын ажиллагааны хэлхээ холбоо тогтоосон юм.
2001 оны 1-р сард Ли Янь-хун эх орондоо буцан ирж, сая 200 мянган ам.долларын хөрөнгө оруулж, Бай-ду компанийг үүсгэн байгуулжээ. Ли Яньхун хэлэхдээ: "Би Америкт ажилласан 6 жилийн хугацаандаа дан гац техникт л түшиглээд, дэлхий ерөнтөнцийг өөрчилж чадахгүй, олонхи байдалд техникийн хэрэглээ нь зах зээлийн хязгаарлалд учирч, худалдааны бодлогын боогдуулалд байдаг гэснийг ойлгосон. Тухайн үеп миний ажиллаж байсан компани худалдааны зарим боломж тохиолыг алдсан явдал нь намайг өөрөө аж ахуйн нэгж ажиллуулах сонголт хийхэд хүрүүлсэн юм" гэлээ.
1 2 3
|