Тухайн үед Америкт интернетын сүлжээний түгээмэлжсэн хэмжээ нь 70 хувьд хүрсэн бол, Хятад улсад зөвхөн 8 хувьд л хүрч байсан болохоор, Хятад улсад интернетын сүлжээний ажил төрөл хөгжүүлэх нөөц боломж асар их байсан билээ. Хятад хүн болсны хувьд Ли Янь-хун хятад үсэг бичгийн журам горимыг гадаадын хүнээс нэн сайн ойлгож мэддэг байсан, энэ нь хятад хэлний линкийн хайлтын нарийвчлалын хэмжээнд тун чухал зүйл болдог байна. Ли Янь-хун хэлэхдээ, эдгээр нь Бай-ду компанийг байгуулах болсны итгэлийн үндэс суурь юм гэжээ.
Ли Янь-хунгийн тухай Бай-ду компанийн техникийн хэрэг хариуцсан захирал хатагтай Ван Мэн-цю хэлэхдээ: "Хүн бусдыг бишрүүлье гэвэл ер нь ёс учрыг тайлбалаж ярих хэрэгтэй байдаг. Ердийн үед бид ямар нэгэн ёс учрыг хэлэлцэн ярилцах үед тэр хэзээд лавдуун хянуур сонсч, манай саналыг амархан хүлээж авдаг юм" гэжээ.
Өнөөдөр гэхэд Бай-ду компани нь дэлхийн хятад хэлний интернетын сүлжээний хайлтын хамгийн том агуулахтай болж, өдөр тутамд 100 гаруй улс орны 100 сая гаруй хайлтын хэрэгцээг хангаж байгаа юм. Бай-ду компанийн хөгжлийн ирээдүйн тухай Ли Янь-хун хэлэхдээ, цаашид би компаниа удирдан хятад хэлний линкийн судалгаа хэрэглээний ажил төрлийг мэргэжлийн чиглэлээр хөгжүүлж, бас линкийн хэлний төрөл зүйлийг өргөтгөн, нэн олон хүнд хайлтын үйлчилгээ хангана гэжээ. /О.Дарамбазар орчуулж, Пэрлэймаа хянав/
1 2 3
|