Бээжингийн цагаар 10-р сарын 12-ны өдрийн 9 цагт, Хятадын сансрын нисэгч Фэй Жюньлүн болон Ние Хайшэн "Шэнь жөү-6" сансрын хөлгөөр сансрын уудамд хөөрч 5 хоногий аялалаа эхлүүлсэн байна.
Хоёр жилийн өмнө, Хятадын "Шэнь жөү-5" сансрын хөлгөөр сансрын нисэгч Ян Ливэй сансрын уудамд амжилттай аялаад сансрын уудамд аялсан анхны хятад хүн болсон байна. "Шэнь жөү-6" сансрын хөлөг амжилттай хөөрсөнөөр, Хятадын сансрын уудамд аялсан сансрын нисэгч бас хоёроор нэмэгдсэн байна.
Энэ жил 40 настай Фэй Жюньлүн болон 41 настай Ние Хайшэн бол бүгд л Хятадын өмнөд нутагт төрж өссөн тариачин айлын үр сад юм. Тэдний найз мөнч тэдний удирдлага нь болох Ян Ливэй хэлэхдээ:
Фэй Жюньлүн, Ние Хайшэн хоёр бол өөр өөрийн өвөрмөц зан аальтай, маш шилдэг нисэгчид юм.
Ние Хайшэн бол харицангуй лавдуун хянуур хүн юм, мэргэжлээ эзэмшсэн талаар ч юм уу жолоодох талаараа тун нарийн хянамгай, тун болгоомжтой ажилладаг юм, Фэй Жюньлүн бол харицангуй цовоо сэргэлэн хөгжөөнтэй хүн юм. Энэ хоёр бол маш шилдэг дайчид юм, тэднээр энэ удаагийн нислэгийн үүргийг гүйцэтгүүлж байгаа нь ч тэдний шилдэг хүмүүс болохийг гэрчилж байгаа юм гэжээ.
"Шэнь жөү-5" сансрын хөлөг газардсанаас хойш, Хятад улс 1992 оноос бэлтгэн хүмүүжүүлсэн Хятадын анхны 14 сансрын нисэгчийн дотроос "Шэнь жөү-6" сансрын хөлгөөр үүрэг гүйцэтгэгч хоёр нисэгчийг сонгох ажлаа эхэлсэн байна. 14 нисэгчээ 2 хүний бүрэлдэхүүнтэйгээр 7 хэсэг хувааж дасгал бэлтгэл хийлгэсэн байна.
Хятадын нисэгчтэй сансрын хөлгийн инженерийн нисэгчдийн ажил эрхэлсэн системын ерөнхий командлагч, ерөнхий зохион бүтээгч ноён Чэнь Шаньгүан танилцуулж хэлэхдээ:
Бид энэ удаа хэсэг хуваан нислэгийн үүрэг гүйцэтгэгч нисэгч сонгохдоо бодитой, шинжлэх ухаанч, шударга, зүй зохистой байх зарчмыг хатуу баримталсан юм. Тухайлбал, дасгал бэлтгэлийн хир хэмжээ, бие цогцын эрүүл чийрэг байх, үзэл санаа зан чанар болон сэтгэл зүйн талыг хамтад нь харж байж эцэстээ шилдэгийн дотроос шилдэгийг нь сонгож авахаар тогтсон байна гэжээ.
1 2
|