Сансрын нисэгч сонгох явц бол мөнч бэлтгэл сургалтын явц юм. "Шэнь жөү-6" сансрын хөлөгт олон хоног нислэг хийх, хоёр нисэгч явах шаардлагатай байгаа онцлогийн дагуу, хэсэг бүрийн сансрын нисэгчдэд мэргэжлийн шинэ онол суралцах болон сэтгэл зүйн талаар сургалт хийсэн байна. Хятадын сансрын нисэгчдийн эрдэм шинжилгээний сургалтын төвийн техникийн хариуцлагатай хүн ноён Ү бинь хэлэхдээ:
"Шэнь жөү-6" сансрын хөлгөөр нислэгийн үүрэг гүйцэтгэж байгаа Фэй Жюньлүн болон Ние Хайшэн хоёр бол Хятадын бүх сансрын нисэгчдийн төлөөлөгч мөн, тэдний ерөнхий боловсрол, дасгал бэлтгэлийн хир хэмжээ нь цөмөөрөө тэргүүний түвшинд хүрч байгаа юм, тэд бол туйлын идэвхи илрэлттэй гарамгай дайчид юм гэжээ.
10-р сарын 12-ны өглөө, Фэй Жюньлүн, Ние Хайшэн хоёр сансрын замдаа мордоход, Жиү чюаний дагуул хөөргөх төвийн олон түмэн тэднийг үдэн мордуулсан байна.
Хэнгэрэг цан дэлдэн, өнгөт туг намируулан, нижгэнэтэл алга ташицгаан, хоёр нисэгчээ сансрын замдаа саадгүй аялахыг хүсэн ерөөсөн байна.
Сансрын хөлөг дэлхийн бөмбөрцгийг тойрон аялах явцад, хоёр нисэгчийн нэг нь дэлхий орчны тойрог замын бүхээгтээ сансрын уудамд шинжлэх ухааны туршилт хийх юм уу амарч, нөгөө нь буцах бүхээгтээ ажилдаг байна.
Ние Хайшэн хэлэхдээ: Сансрын амьдрал бол хачин гайхалтай юм, бид сансрын уудмаас үзэсгэлэнт сайхан нутаг усаа харсан, сансар огторгуйн сонин жигтэй байдлыг зураглаж, бас хөгжим сонсч, шог гараа сонирхож байгаа юм гэжээ.
41 настай Ние Хайшэн сансрын уудамд төрсөн өдрөө тэмдэглэсэн байна. Төрсөн өдрийнх нь түрүү орой, түүний 14 настай охин нь Бээжингийн нислэгийг удирдах их танхимаас сансарт аялж яваа аавтайгаа ярилцсан байна.
Ние Тяньсян: "Байна уу, аав аа, би байна" Ние Хайшэн: "Чи сайн байна уу" Ние Тяньсян: "Би аавыг санаж байна" Ние Хайшэн: "Би ч чамайг санаж байна" Ние Тяньсян: "Танд төрсөн өдрийн баяр хүргэж байна, үүргээ биелүүлээд, хурдан буцаж ирээрэй" Ние Тяньсян аавдаа зориулан төрсөн өдрийн баярын дуу дуулахад удирдах танхимын бүх хүмүүс түүний хөөрхөн дууны айзам цохилгийг даган алга ташиж баяр хүргэсэн байна. /Л.Буянтогтох орчуулав/ 1 2
|