Бээжин хотод урт сайхан намар болдог юм байна Энэ 1О-р сарыг Бээжингийн хамгийн сайхан үе гэлцдэг нь зуны бүгчим халуун буурч хүмүүний сэтгэлийг хөвсөлзүүлэх мэт үе үехэн салхи сэвэлзэн эхэлсэнтэй холбоотой болов уу Манай Монгол улсадп өдийд алтан намар болж байгаа хэдий ч Бээжингийн намраас лав хүйтэн байдагаа Монголчууд намар цагийг алтан гэж тодотгодог нь алтан шаргал тариа буудай,алим жимс боловсорч гүйцдэгтэй холбоотой юм.
Хятад улсын хувьд 9ОО сая шахам хүн төрөл бүрийн жимс ногоо тарьдаг гэсэн тоо байдаг юм билээ.Тэр олон сая хүний тарьж ургуулсан жимс ногоо Бээжин хотын зах зээлийн лангууг ёстой л хотойтол нь дарж байгааг харахад нэн таатай Урт намрын илч муутайхан наранд нь лангуун дээрхи жим ногооны нь болц улам нэмэгдэж байдаг ажаам.
Энэ 1О-р сард БНХАУ-ыг тунхагласны нь Үндэсний баярын өдөр нь тохиодог юм байна. 1949 оны 1О-р сарын нэгэнд Бээжингийн Тянь Ань Мянийн талбайд цугласан ЗОО мянган хүний цуглаан дээр Хятадын удирдагч МаоЦзе Дун БНХАУ байгуулагдсныг ард түмэндээ,дэлхий дахинд ёс төртэйгээр зарлан тунхагласан түүхтэй ажээ Тжэр цагаас хойш 56 жил БНХАУ шилж сонгосон шинэ сонгосон шинэ хөгжлийнхөө замаар замнаж,одоо дэлхийд үсрэнгүй хөгжлөөрөө гайхуулсан том хүчирхэг гүрэн болон хөгжиж байнаа Үндэснийхээ баярын үеэр улаан туг мандуулж,уриа лоозон энд тэнд хадаж сүр дуулиан болдоггүй ч албан байгууллага,том том зочид буудал,өндөр өндөр харшийн үүдэнд амьд цэцгийн цоморлиг ургуулдаг нь нэн содон сайхан харагдана. Тэрхүү амьд цэцгийн цоморлигууд нь БНХАУ-ын төр,засгаас бүх ард түмэндээ үзүүлж байгаа нэг ёсны гүн хүндэтгэлийн нь илэрхийлэл гэлтэй.
1 2
|