• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-10-27 17:34:56    
Бээжингийн намар

Хятадын Олон Улсын Радио

      Энэ баярын үеэр миний бие ӨМӨЗ районы Улсын дуу бүжгийн чуулгын концертийг үзлээ.БНХАУ нь олон үндэстэнийй нэгдмэл улс.Энэ олон үндэстэний нэг төлөөлөгч район нь ӨМӨЗ район юм Энэ районд 49 үндэстэн ястан аж төрдөг юм гэнэлээ. "ал нутгаас ирлээ" нэртэй уцг концертийн эхлэл нь үнэхээр сүрлэг гоёхон байв.

     Тайзанаа монгол гэр.Том цагаан гэрийн үүд сөхөгдөж алд цэнхэр хадаг хоёр гартаа дэвшүүлсэн олон янзын үндэсний хувцастай жүжигчид мэндчилгээ дэвшүүлсэний дараа түмэн хонгор адууны туурайн чимээ сонсдож,үерийн ус мэт хуйлран давхилдах адуун сүрэг янцгаалдах нь Монголын тал нутгийн өргөн уудмыг илтгэнэ.Тэр уудам цэлгэр тал нутгийн дундуур угалзран урсах цэнгэг уст гол мөрний хөвөө,торгон ногоон зүлгэн дээр идээшлэх хонь ямаан сүргийн майлах дуу чимээ,малчин бүсгүйчүүдийн хувин тохойвчлон алхах дүр зураг нь морин хуурын аяалгуутай хослон зохицох нь нүд болоод сэтгэлийг үнэхээр бадраах ажаам.

      Морьтон ардын жавхааг илтгэсэн уран санаа агууллагатай монгол бүжгүүд,цан хэнхэргийн нүргээн,уртын сайхан дуутай хослон цуурайтана.Энэ бүхнийг үзэж суухад Өвөр Монголын тал нутагт зочлон очоод байгаа лугаа болов оо Өвөр Монголчууд өөрийн гэсэн соёлын өв уламжлалаа хадгалан хөгжүүлж байгаа гнь бахархан тэмдэглүүштэй Энэ нь бас цөөнхи үндэстэнийхээ соёл,зан заншил,дуу хуур,хэл,зохиолын өв дээжийг уламжлалтай гнь хамт сэргээн хөгжүүлж бататган хамгаалж,хөгжүүлж байгаа БНХАУ-ын төрийн бодлогын нь нэг тод илэрхийлэл болой Ийнхүү нэгэн орой ах дүү Өвөрмонголын авьяаст хөвгүүд,охидын тоглолтыг үзэж нүд баясан сэтгэл бадраснаа өчсү.


1  2