Сайн-Өлзий: ХОУР. Эрхэм сонсогчид оо. Сайн байцгана уу. "Найрамдлын гүүр" нэвтрүүлгийн шинэ дугаар сонсогч олныхоо амар амгаланг лайтган золгож байна. Хятадын олон улсын радио болон Монголын Үндэсний радиогийн хооронд мэрэгжилтэн солилцоод 10 гаруй жил болж байна. Энэ хугацаанд, Монголын Үндэсний радиогоос Амсалмаа, Буянжиргал, Сандуйжав, Шийрэв, Эрдэнэчулуун, Мөнхөө, Мөнх-төр, Буйдаа, Найдандорж, Урнаа, Охин, Нарантуяа, Сарантуяа зэрэг сэтгүүлчид манай радиод мэрэгжилтэнгээр ирж ажилласан.
Хятадын олон улсын радиогийн монгол хэлний нэвтрүүлгийн газраас Толь, Эрдэмт, Цэцэн, Буянтогтох, Баясгалан, Сайн-Өлзий бид нар Монголын Үндэсний радиогийн хятад хэлний редагцид мэрэгжилтэнгээр ажилласан юм. Энэ 2005 онд, Монголын үндэсний радиогоос Б. Хүрэлбаатар ирээд ажиллаж байна. Хүрэлбаатар ахыг бол манай Монголын сонсогчид сайн таниж мэдэж байгаа байхаа. Тэрээр бол Монголын Үндэсний радиогийн гадаад нэвтрүүлгийн алба өөрөөр хэлвэл "Монголын дуу хоолой" радиод ажиллаж байна. Тэрээр 1946 онд, Монголын баруун хязгаар нутаг Ховд аймагт төрсөн. 1972 онд, Монгол Улсын Их Сургуулийн орос хэл, уран зохиолын анги төгсөөд өнөөг хүртэл Монголын Үндэсний радиод 33 жил ажиллаж байна. Энэ хугацаанд, 1985 оноос 1990 он хүртэл, Моксвагийн олон улсын радиод 5 жил орос хэлний орчуулагчаар ажилласан юм. Энэ оны \2005 он\ 8-р сараас эхлэн Хятадын олон улсын радиод мэрэгжилтэнгээр ажиллах болсон юм. Тэрээр мөн Монголын яруу найрагч хүн болох юм. Түүний бичсэн "Хүлгийн зоонд одод гилалзана", "Хадагтай морьд" зэрэг уран бүтээлүүд нь Монголын зохиолчдын эвлэл" болон их зохиолч Д. Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртэж байсан удаатай.
1 2
|