• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-10-27 18:03:46    
ХОУР-д суугаа мэрэгжилтэн Б. Хүрэлбаатар

Хятадын Олон Улсын Радио

     Сэтгүүлч Хүрэлбаатар ах маань манай радиогийн монгол хэлний нэвтрүүлгийн газарт өдөр бүр манай орчуулж найруулсан мэдээ болон мэдээллүүдийг хянаж редакторлохоос гадна бас Долоо хоног нэг удаа "Хятад орон харийн хүний нүдээр" гэсэн нэвтрүүлэг бэлтгэж хөтөлж байгаа юм. Тэр манай сэтгүүлч Г. Сайн-Өлзийд ярилцлага өгөх үе түүний асуусан маш олон асуудалд маш сонирхолтой хариулт өгсөн байна. Үүнд, Сайн-Өлзийгийн асуусан "Та ирээд хоёрхон сар болж байгаа боловч Хятадын хоёр их томоохон үйл явдалд тохиосон юм, энэ юу вэ гэвэл нэг нь БНХАУ тунхаглан байгуулагдны 56 жилийн ой, нөгөө нь тун саяхан энэ сарын 12-ны өдөр \2005 оны 10-р сарын 12-ны өдөр\ Хятад улс "Шэнь жөү-6" нисэгчтэй сансарын хөлгийг амжилтай хөөргөж, сансард 5 хоног аялаад 17-ны өдөр амжилтай газардсан байна. Та үүний тухай ямар сэтгэгдэлтэй байна вэ ?" гэж асуусанд тэрээ "Шэнь жөү-6 хөлгийн нислэг бол нэгэн том үйл явдал болох юм.

    Энд би товчхоон хэлхэд энэ бол Хятад улсын үндэстний бахархалыг сэргээж, Хятадын олон улсын нэр хүндийг маш их өндөрт өргөсөн, маш том үйл явдал болох юм гэж дэлхий дахинд нийтээрээ үнэлж байна. Хятадын сансар судлалыг бол үнэхээр дэлхий дахинд хүлээн зөвшөөрч байна. Өнөө Хятад улс Орос, Америкийн дараа сансарын гуравдах том гүрэн боллоо. Үнээс гадна сансарын техникийг энх тайвангийн зорилгод ашиглах болно гэж Хятадын дээд удирдагч мэдэгдсэн явдал бол бас хүн түрэлхтний сэтгэлийг баярлуулсан том үйл явдал болох юм" гэж хэлснийг энд онцож дурдах хэрэгтэй гэж би хувьдаа бодож байна.

     Энэ ярилцлагын дэлгэрэнгүй агуулгийг сонсохыг хүсвэл, Хятадын олон улсын радиогийн Монгол хэлний нэвтрүүлгийн хэлтэсийн "Найрамдлын гүүр" нэвтрүүлгийн 10-р сарын 28-ны өдрийн шинэ дагаарыг хүлээн авч сонсоно уу. \Г. Сайн-Өлзий бэлтгэв.\


1  2