• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-10-28 16:29:14    
Сайхан зантай болье гэвэл сайхан хоол идэж байгаарай

Хятадын Олон Улсын Радио

     Шинжлэх ухаан эрдэм шинжилгээний ажил гүнзгийрхийн хирээр, сэтгэл судлаачид болон нийгмийн ухааны судлаачид хоол хүнс нь хүний зан аальд нөлөөлдөг гэсэн шинэ үзэлт дэвшүүлсэн байна. Жишээлбэл, сэтгэл санаа тогтворгүй хүн бол исгэлэн юм идэх дуртай байдаг бөгөөд амин дэм в болон с гээр дутагдаж байдаг, шийдвэр зориг муутай хүн бол амин дэм болон аминокислотаар дутагдаж, зөрүүд зантай хүн бол голцуу махны зүйл болон өөх тос ихтэй юм идэх дуртай хүмүүс болно.

     Иймээс хүмүүс өөрийнхөө зан аалийнхаа буурай талыг өөрчилж, санаа сэтгэлээ аятайхан байлгая гэвэл санаатайгаар зохицсон хоол хүнс сонгож идэх хэрэгтэй байгааг мэргэжилтэд санал болгож байна. Ялангуяа залуучууд багачуудад авч хэлбэл хүмүүст үл таалагдах зан араншнаа засч сайжруулхын тулд хүнсний зүйлээр дамжин аятай сайхан зан заншилтай болох нь баярлууштай л хэрэг юм.

     Санаа сэтгэл тогтворгүй байгаа хүмүүс: Шүлтлэг хүнсний зүйл илүүхэн идэх хэрэгтэй, тухайлбал, кальц элбэгтэй шош, бө цай, үнээний сүү, хятад самар, наймаалж, өндөгний шар, төмс зэрэг болно. Энэ хугацаанд санаа сэтгэл чинь даанч их хэлбэлзэлтэй, учир начиргүй ууралж бухимдаад байвал, цагаан хоол идэх нь маш тохиромжтой юм.

     Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй амархан уурлах гээд байдаг хүмүүс: Давс, чихэр ихтэй хоол идхээ багасгаж, тааралдсан болгоныг амандаа хийгээд байж болохгүй, мөн ч кальц элбэгтэй үнээний сүү, дун лавайн төрөл, наймаалж, загас, далайн байцай зэрэг далайн гаралтай хүнсний зүйл илүүхэн идэх нь тохиромжтой. Үүний зэрэгцээ амин дэм в элбэгтэй сармис, иөүцай, төмс, хаш, нань гуа, лянхуа цэцгийн үндэс, буурцагийн чичээс, алгана сугас загас, хайдар загас, банан, алим, эрдэнэ шиш зэргийг илүүхэн идвэл сайн.

      Шийдвэр зориг муутай үмүүс: Мах голцуу хүнсний зүйл болон үлэмж хэмжээний шинэ хүнсний ногоо болон жимс жимсгэнэ тэрчлэн амин дэм А, В, С элбэгтэй хүнсний зүйлийг илүүхэн идэх хэрэгтэй юм.

     Дэмий юм боддог сэжиг ихтэй хүмүүс: Өдөр бүрийн 3 удаагийн хоолондоо уураг элбэгтэй хүнсний зүйлийг дутаахгүй байх хэрэгтэй. Жишээлбэл, үхрийн мах, гахайн мах болон сүүн бүтээгдэхүүн болно.

     Санаа зовоод байдаг хүмүүс: Сэтгэл санаа тайван байхад тустай шим тэжээл ихтэй кальц, амин дэм зэргийг идэж болох бөгөөд бие цогцын өсөлтөд тустай амьтны гаралтай уураг ихтэй хөнгөн хоолыг илүүхэн идэж байх хэрэгтэй. Амин дэм В ихтэй хүнсний зүйлд шар айраг, үнээний сүү, зөгийн бал, элэг, тураг мах, бууцгийн зүйл, хүнсний ногоо, загас, буудай зэрэг багтаж байгаа юм.

     Алжуу залхуу хүмүүс: Бялуу, кола зэрэг амттай хүнсний зүйлийг их идэхгүй байж, кальц болон амин дэм В1 элбэгтэй гахайн мах, хонины мах, улаан буудай, загас, хавч хорхой, шош зэрэг хүнсний зүйлийг илүүхэн идэх нь тохиромжтой юм.

     Бядуу овсгоогүй хүмүүс: Амин дэм А,В элбэгтэй хүнсний ногоо болон кальц элбэгтэй хүнсний зүйлийг илүүхэн идэх хэрэгтэй. Ялангуяа их тархины мэдрэлийн ширхэгт ашигтай далайн замгийн төрлийн бүтээгдэхүүнийг илүүхэн хэргэлж, их тархины мэдрэлийг сайжруулах зорилгодоо хүрэх хэрэгтэй юм.

     Өөрийгөө дээр тавьдаг хүмүүс: Чихэр их иддэг зуршлаа халж, загас, мах, хүнсний ногоо, шар лууван зэргийг илүүхэн идэх хэрэгтэй. Давс ихтэй хүнсний бүтээгдэхүүнийг яасан ч идэхгүй байх хэрэгтэй.

1  2