Сайн байцгана уу, энэ удаагийн бямба гаригийн дуу хөгжмийн нэвтрүүлэгээр та бүхэнд Хятадын дууны тавцан дах нэгэн өвөрмөц дуучин Ли Чэньг танилцуулъя. Түүнийг өвөрмөц гэж хэлж байгаа нь тэрээр багаасаа тахир дутуу байж, таяг тулж дуулах хэрэгтэй бөгөөд хамгийн гол нь тэрээр урт хугацааны турш өвөрмөц онцлогтой дууны замналыг буй болгож, олон сонсогчид гүнээ таалагдсан юм. Энэ оны эхээр Ли Чэнь өөрийнхөө 3 дах шилдэг дууны цомог "өнчин завь"-ийг гаргасан байна. Хамтдаа энэ цомог дох шинэ дуунуудтай танилцъя.
Одоо та бүхний сонсч байгаа нь Ли Чэньгийн дуулсан "намрын дурсамж" дуу болно. Энэ дуунд шөнийн салхи үлээж, хяруу дүүрэн буухад, он улиран өнгөрч байх нь өөрийн эрхгүй мэдрэгдлээ. Олон удаагийн өөрчлөлт хувьралтыг эргэн санахад, хэчнэн ч дурсамж нь үүл салхи мэт замхарлаа. Зүүдэнд чи бид хоёр сэтгэл сэтгэлээ холбоход, өглөө сэрэхэд бүх юм хэвээрээ гэж дуулна.
Сая та бүхэн Ли Чэний шинэ цомог дох "намрын дурсамж"-ийг сонслоо. Одоо хамтдаа түүний шинэ CD дэх гол дуу "би өнчин завь" дууг сонирхоё. Энэ дууны клипэд Ли Чэнь хөвөө хязгаар нь харагдахгүй далай тэнгсийн өмнөөс өөрийн сэтгэлийн дуугаа өргөсөн байна. Түүний хос таяг нь сэлүүр болж, салхи давалгааны өөдөөс хүчлэн тэмүүлж байлаа. Ли Чэнь хэлэхдээ, бодит амьдралын дунд энэ дууны гарчиг мэд өнчин ганцаардмал биш юм. Маш олон найз нар болон дууны хорхойтонтой. Хамгийн гол нь түүний шүтэн хайрлаж байгаа хөгжим байна гэжээ. Ли Чэний гүн сэтгэлэг шингсэн дууг сонсоход ерөөс зовж гутарсан байдал мэдрэгддэггүй, нэн олон нь түүний амьралд хандаж байгаа өөдрөг, баярлангуй овор байдал юм. Хамтдаа сонирхоё.
1 2
|