Сая та бүхэн Ли Чэньгийн шинэ цомог дох "би өнчин завь" дууг сонслоо. Ли Чэнь Хятадын баруун нутгийн Шаньши мужийн Си Ань хотод төрж өссөн юм. Багадаа хүнд өвчилж, тахир дутуу болжээ. 1992 он тэрээр бүх Хятадын тахир дутуу хүний дуучны тэмцээнд тэргүүн байраар шалгарсан юм. Үүнээс эхлэн Ли Чэнь шуурхай зориг гаргаж, Бээжин хотыг чиглэн дуу хөгжмийн мөрөөдлөө эрэлхэлсэн байна. 1999 он, тэрээр "цонхон гадна" гэдэг дуугаар маш түргэн нэрд гарч, олонд таалагдсан дуучны нэг нь болжээ.
Одоо та бүхний сонсч байгаа нь Ли Чэний шинэ CD дэх "чамайг над шиг илүү хайрлах хүн байна уу" дуу болно. Шинэ цомог "өнчин завь"-ийг Ли Чэнь хоёр жил гаруй хугацаатай бэлтгэсэн юм. Энэ CD-д хамарсан 10 дууг тэрээр 1000 гаруй бүтээлээс нарийн нямбай сонгон гаргажээ. Тэрээр хэлэхдээ, "чамайг над шиг илүү хайрлах хүн байна уу" дуу нь шинэ CD-д түүнд хамгийн таалагдсан дуу болно гэжээ. Энэ дуу нь уянга сэтгэл бялхам байж, Ли Чэний дуулах хэв намбыг бүрэн харуулж чадсан юм.
Сая та бүхэн Ли Чэнгийн дуулсан "чамайг над шиг илүү хайрлах хүн байна уу" дууг сонслоо. Түүний шинэ дууны цомог нь Хятадын нэрт хөгжмийн зохиолч Сань Бао, Жан Хунгуан, Ли Шиопэй, Чэнь Тун нарын хүчтэй дэмжлэгийг олсон байна. Үүнээс гадна шинэ дуучдын бүтээлийг оруулж, уг CD-дээ шинэ хүчин сэлбэсэн юм. Одоо хамтдаа "том хот" гэдэг дууг сонирхоё. Энэ дууг дууны тавцан дах шинэ хүн Ван Шиньию, Ли Чэньд зориулж зохиосон юм. Энэ дуунд өвөрмөц хөг айзам болон эгэл борогжуун сэтгэлээр хүмүүсийн хотын амьдрал дах хайр сэтгэлийн өнгрөлтийг харуулжээ. Энэ дуунд тэр жилийн өвөл чи нутгаасаа салж гадна явлаа. Хот орж үйлс бүтээнэ гэж чи хэллээ. Хот газар нь миний санасанаас илүү багчирч шахалдсан байлаа. Чи Би мэт хүмүүс ч олон байлаа гэж дуулна.
Ли Чэнь нийтийн халамжийн ажиллагаад маш идэвхтэй оролцдог. Нэрд гарсаны дараа тэрээр жил бүр нийтийн халамжийн үйлсэд үлэмжхэн мөнгө хандивладаг. 2004 он, Ли Чэнь Хятадын тахир дутуу хүний олимпийн "халамжийн элчин"-ээр сонгогдсон юм. Түүний 2008 оны тахир дутуу хүний олимпид зориулж зохиосон "хайр холдохгүй" дууг ч шинэ цомогтоо оруулсан байна. Тэрээр хэлэхдээ, халамжийн элч болсоны хувьд өөрийн ажиллагаагаар нэн олон хүнийг дайчилж, тахир дутуу хүнд дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна гэжээ. Хамтдаа Ли Чэнгийн дуулсан "хайр холдохгүй" дууг сонирхоё. 1 2
|