Пү Пү бол Бээжингийн кино урлагийн дээд сургуульд сурч байгаа оюутан юм. Шанхай нутагтай. Сүүлийн үед "Жю Жейлунг эрсэн нь" "үхэж сэхэхийн эсэргүүцэлдэл" "Сагсан бөмбөгийн аймаг" зэрэг кинод амжилтай тоглосоноор нэн олон хүмүүсэд таалагдах болжээ.
Тэрээр "Жю Жейлунг эрсэн нь" кинод анх тоглоход кино найруулагч түүнийг жаахан мараалаг байна гэж сэтгэл ханамжгүй байсан юм. Гэхдээ хоёр долоо хоногийн дараа Пү Пү биеийн жингээ 3 кило хасагдуулсан бөгөөд жүжгийн үгийг урсам тод цээжилсэнээр олоны итгэлийг олсон байна.
Пү Пү Бээжинд таван жил шахам амьдарч байгаа юм. Их сургуульд байхад дандаа найз нартайгаа нийлж гуанзанд иддэг. Гэвч буцаж ирэх бүр мараалахаас айж, асар хэмжээний биеийн тамрын дасгал хийдэг учраас маш хэцүү байсан юм. Биеийн жингээ хэвийн байдалд хадгалахын зэрэгцээ ходоод гэдсээ гомдуулахгүйгийн тулд Пү Пү өөрөө хоол хийж сурахаар шийдсэн байна. Эхний үед шанхайд байгаа ээж нь утсаар яриж удирддаг байлаа. Хожим нь тэр телевизээс олон төрлийн хоол хийж сурсан байна. Тухайн үед телевиз дээр маш царайлаг нэг залуу хоол хийхийг заадаг хөтөлбөр явж байсан бөгөөд хийх арга барил нь дөхөм түд сурахад хялбар байсан тул Пү Пү нэлээд богино хугацаанд эзэмшиж чаджээ. Түүний хамгийн сайн хийдэг гар хоол нь италийн гоймон болно. Пү Пүгийн шүтэн биширдэг жүжигчин энэ хоолыг маш гоё хийдэг учраас тэрээр дур сонирхолынхоо дагуу өнөөгийн дүнд хүрсэн юм.
Өглөө боссоны дараа Пү Пүгийн хийх түрүүчийн явдал нь нэг аяга цэвэр ус уух болно. Энэ нь ходоод гэдсийг ариутгаж чаддаг. Үүнээс гадна тэрээр цагтаа боловсорсон жимсийг идэх дуртай, шинэ соргог бөгөөд тэжээл сайтай гэдэг.
1 2
|