Энгийн үе гэртээ амарч байхад Пү Пү маш олон аахар шаахар юм иддэг. Дараа нь гоё дуу тавиж, гүйлтийн машин дээр дасгал хийдэг. Пү Пү хэлэхдээ, гадар байдлаас харахад тэрээр тайван даруухан байдаг боловч хэрэг дээрээ маш дүрсгүй юм, заримдаа эрэгтэй хүүхдээс илүү алиа байдаг гэжээ. Сүүлийн үед Пү Пү "сагсан бөмбөгийн аймаг" гэдэг кинод дасгалжуулагчийн дүрд тоглосон байна. Эхний үед үйл хөдллийг нь яаж харсан ч эв дүйгүй байсан тул мэргэжлийн багшийн удирдлага доор нэг долоо хоног дахин давтан боловсрон байж, найруулагчийн давааг давж чадсан юм. Үүнээс эхлэн Пү Пү сагсан бөмбөгд онцгой сонирхолтой болж, завтай бол найз нөхөдтэйгээ зааланд очиж хамт тоглодог болжээ. Пү Пү олон төрлийн спортод дур бахтай хэдий ч йогын дасаг хийсэн цаг нь хамгийн урт юм. Өнгөрсөнд долоо хоног бүр гурван удаа очдог, Өнөө ажил ихтэй болсноос сард гурав дөрвөн удаа очих болжээ.
Пү Пү ганцаараа байхад сэтгэлийн төрөгдлөө олон тэмдэглдэг. Өнөө түүний вэб сайтан дээр нийтлүүлсэн сэтгэгдлийн тэмдэглэл 100 гаруй болсон юм. Үүний дотор "гомдол мэдүүлэх дуртай охин" гэдэг өгүүллэг нь Тайваны нэгэн хэвллийн газарт таалагдаж, энэ оны 12-р сард хэвлэгдэх боломжтой байна. Пү Пү энэ зохиолд нэгэн охины хайр дурлал яаж эхэлж яаж төгссөнийг бичсэнгүй, харин нэг үеийн хайр дурлал төгссөнөөс нөгөө үеийн хайр дурлал эхлэх хүртлэх үлгэрийг бичсэн юм.
Пү Пү гэрэл зураг авхуулах хоббитай. Жүжигчин болж чадахгүй юм бол гэрэл зурагчин болохыг тэрээр хүсдэг. Түүнд нэрт маркийн олон апрат байдаг. Оюутан байхад биеэндээ дандаа хоёр апраттай явдаг. Нэг нь өнгтөй зураг авхуулах, нөгөө нь хар цагаан зураг авхуулахад хэрэглдэг юм. Пү Пүгийн хувь хүний вэб сайтан дээрх бүх зургийг тэрээр өөрөө авхуулсан юм. Аялан жуулчилж явахдаа дурсгалын юм авахаас гадна хамгийн олон хийдэг ажиллагаа нь зураг авхуулах болно. 1 2
|