• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-01 20:25:13    
Эмэгтэйчүүд өвчиндөө тохируулан шөл уух тухай

Солонго сэтгүүл

     Амьдрал дунд бидний нүүр царай харалж борлохгүй бол хужийж цайгаад ерөөс санаанд хүрэх нь ховор байдаг. Яавал зохих вэ? Хоол ундааны бүтцээ зохистой өөрчилбөл арьс чинь маш их сайжрах болно. Та арьсандаа тохируулан хооллоорой!

     Унтах муу, царай хужийдаг эмэгтэйчүүд Хорхойт өвстэй хөгшин яст мэлхийн шөл нь дэлүүг сайжруулах, сэтгэлийг тайтгаруулах, арьсыг цайруулах үүрэгтэй болохоор цагаан заамтан эмэгтэйчүүдэд жилийн дөрвөн улиралд хэрэглэхэд тохиромжтой тэжээлт эд болно.

     Дэлүү ходоод муу, халуун ихтэй, царай дүүрэн сэвхтэй эмэгтэйчүүд Гялгар мачтай хөгшин яст мэлхийн шөл нь халууныг хөөж хор тайлах, дэлүү ходоодыг сайжруулах үүрэгтэй. Таны шээс шар байвал ийм шөл нэн тустай. Гялгар мачны үнэр нь их болохоор чанахдаа амтлагч хийж байгаад дарах хэрэгтэй, энэ бол мөн ч таны гал тогооны мэргэжлийг шалгах сайн арга болно.

     Ажил ихтэй, дараас хүнд эмэгтэйчүүд Гуандүнгийн хүн орхоодойтой яст мэлхийн шөл нь ажил ихтэй, дараас нь хэт хүнд байгаа эмэгтэйчүүдэд жилийн дөрвөн улирал уухад тохирох бөгөөд ийм шөл нь хийг төлжүүлж билгийг тэжээн, халууныг дарж бохимдлыг тайлан ходоодыг сайжруулдаг.

     Намар өвөлдөө хуурай, уушгины халуунтай, ханиахад цэр их гардаг эмэгтэйчүүд Хорхойт өвстэй нугасны шөл нь уушги бөөрийг сайжруулж, цус алдахыг зогсоон цэрийг арилгадаг. Харин хятад анагаах ухаанд нугасны мах хүйтэнтэй гэж үздэг болохоор зуны улиралд уухад нэн тохиромжтой. Гэхдээ дэлүү ходоод муу буюу ходоодны шархлаатай хүн хэрэглэхгүй бол сайн. Үгүй бол сөрөг нөлөө гарч мэднэ.

     Өвлийн улиралд ханиалгах, багтраатай эмэгтэйчүүд Нохойн шээрэн гахайн хавиргатай шөл нь халууныг хөөн уушгийг шимжүүлж, хийг тэжээдэг болохоор үргэлж ууж болно.

     Сарын тэмдэг тэгшгүй, арьс барзагар эмэгтэйчүүд Улаан чавга хар тахианы махан шөл нь сарын тэмдэг замбараагүй болсныг эмчлэхэд зохих үүрэгтэй, үргэлж уувал бас зүс гоёлдог.

1  2