• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-01 20:25:13    
Эмэгтэйчүүд өвчиндөө тохируулан шөл уух тухай

Солонго сэтгүүл

     Даралтын чанартай толгой өвддөг эмэгтэйчүүд Нохой хушга тагтаатай шөл— Нохой хушга нь толгой өвдөж нүд эрээлзэх, гар хөл мичрэхэд нэн сайн байдаг. Харин тагтааны мах нь тэжээл сайтай, идэхэд ч амттай. Иймээс тархи их хэрэглэсэн эмэгтэйчүүдэд их таалагддаг.

     Үүнээс гадна шөл уухад мөн олон талыг анхаарах хэрэгтэй, ханиад туссан үед дашмаганд чанасан шөл зохихгүй, зөөлөн чанартай Гуандүнгийн хүн орхоодойг ч уухгүй бол сайн, учир нь эдгээр тослог нялуун шөл нь өвчний байдлыг хүндрүүлж мэднэ. Эмэгтэйчүүд сарын тэмдгээсээ өмнө зөөлөн чанартай шөл ууж, илүү тэжээл нөхөх гэж хэтрүүлж сарын тэмдгийн цус их алдахаас болгоомжлох хэрэгтэй. Өвчин эмчлэх үүрэгтэй эдгээр шөл нь байнга уувал үүрэг гүйцэтгэх болохоор долоо хоногт 2—3 удаа уувал тохиромжтой байдаг.

     Шөл чанахдаа анхаарах зүйл: гэртээ шөл чанаж гэр хотлоороо уух тохиолдолд дараахь зүйлийг анхаарах хэрэгтэй. Үүнд:

     Материал сонгох: хятад эмийн материал сонгохдоо хамгийн сайн нь ардын дунд хүлээн зөвшөөрөгдсөн гаж нөлөө ба хоргүй хүн орхоодой, дангүн, нохойн хошуу, хунчир, төмс, хэлгий сарна, лянхуагийн үр зэргийг сонгох хэрэгтэй.

     Үүнээс гадна, өөрийнхөө бие махбодын байдалдаа тохируулан зөөлхөн шөлний материал сонгож болно. Тухайлбал биеийн халуун хий бадарч байвал ногоон буурцаг, далайн байцаа, цагаан хэмх, лянхугийн үр зэрэг халууныг хөөж, шимжүүлэх төрлийн хятад өвсөн эмийг сонгож болно. Биеийн хүйтэн хий их байвал хүн орхоодойн төрлөөр шөл хийж болно.

     Усны хэмийн хэмжээ: хүйтэн усанд махаа чанавал махны гадна талын уураг нь дорхоноо царцахгүй, гадна дотнын уураг нь шөлөнд гүйцэд уусан орж, шөлийг амттай болгодог.

     Шөлөө чанах: урьдаар махаа хийж буцалгаад хөөсийг нь шүүж гаргаад шөлний өнгө сайхан байхыг анхаарах хэрэгтэй. Тахиаг бүхлээр нь чанавал шөл болсны дараа тахиан мах зөөлөн байж барзгар болохгүй. Үүнээс гадна, давсаа хэт эрт хийж болохгүй, давс нь махан дахь усыг маш хурдан гаргах бөгөөд уургийн царцахыг түргэтгэж, шөлний шинэ соргог амтыг нөлөөлөх болно.

     Гал: галаа хэт их байлгахгүй, шөл буцалж байх хэмжээнд байлгавал болчихно. Буцалсны дараа зөөлөн гал дээр удаан чанана. Энгийн байдалд ойролцоогоор 3 цаг зарцуулна. Хүн орхоодойн шөл чанах хамгийн сайн цаг нь 40 минут, хэтэрхий удаан чанавал түүний тэжээл нь гээгдэнэ.

     Шөл чанасан махыг шийдвэрлэх: хичнээн удаан чанасан ч махан дахь тэжээл нь цөмөөрөө шөлөнд уусан орохгүй, иймээс шөл уусны дараа бас зохих хэмжээний мах идэх хэрэгтэй.


1  2