• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-01 16:44:45    
Түүхийг мартах ёсгүй

Солонго сэтгүүл

     2005 бол фашистын эсрэг дайны ялалтын 60 жилийн ой болно. 74 жилийн өмнө, Японы империалистууд "9•18"-ны хэрэг хувьсал гэгчийг үүсгэж, Хятадыг түрэмгийлэх 14 жилийн дайныг эхлүүлсэн билээ. 1931 оноос 1945 он болтол, Японы түрэмгийлэгчид Хятадын ард түмэнд хүн төрөлхтний түүхэнд ахмгийн харгис хэрцгий алан хядлага үйлдэж, Хятадын материаллаг баялгийг балмадлан булаан дээрэмдэж, эвдэн сүйтгэж, Хядадын соёлын өвийг туйлын хортойгоор талхиж эвдсэн байна.

     Түрэмгийлэгчид Хятадын ард түмнийг алан хядах арга хэрэгсэл 250 гаруй төрөлд хүрсэн байна

     Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Орчин үеийн түүх судлалын хүрээлэнгийн Бянь Шююе докторын танилцуулснаар, Японы цэргүүд дайны талбарт Японыг эсэргүүцэгч офцер байлдагчдыг үй олноор алж шархдуулаад зогсоогүй, мөн тоогүй олон номхон Хятадын жирийн ардыг хилсээр алсан байна. 1937 оноос 1945 оны 8-р сарын хооронд, Японы цэрэг Хятадын жирийн ардыг алан хядах цуст хэргийг хэдэн 10 мянган удаа үйлдсэн бөгөөд үүнд нэлээд өргөн цар хүрээтэй алан хядсан цуст хэрэг 4000 гаруй удаад хүрч, Хятадын ахан дүүс хэдэн 10 сая эрсдэсэн байна.

     Хятадын ард түмэнд хэрэглэсэн харгис хэрцгий алан хядах ажиллагаанд, Японы цэргүүд бодож олдог харгис хэрцгий арга бүхнийг хэрэглэсэн байна. Японы цэрэг Хятадын ард түмэнд хэрэглэсэн харгис хэрцгий алан хядах аргууд нь 250 гаруй төрөлд хүрсэн бөгөөд үүнээс олонхи нь хүн төрөлхтний оюун ухаанаар таамаглан бодохын аргагүй билээ. "Ялангуяа хүмүүсийн хилэн хорслыг дэгдээдэг нь эдгээр аргуудын олонхийг Хятадын эмэгтэйчүүд хүүхдийн бие дээр хэрэглэсэн байна." Бянь Шююегийн судалгаанд харуулжээ.

1  2  3