• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-01 16:44:45    
Түүхийг мартах ёсгүй

Солонго сэтгүүл

     Хятадын нийгмийн материаллаг баялгийг эвдэж устгасан тоог тоолохын аргагүй олон

     Японы Хятадыг түрэмгийлсэн дайны Хятадад учруулсан эд хөрөнгийн хохирол, тоо хэмжээ нь цөм асар их бөгөөд хүмүүсийг цочоом гэж Бянь Шююе тэмдэглэжээ. Дайны үеэр, Японы цэргүүд хүрсэн газар болгонд нийтийн болон хувийн эд хөрөнгийг галзуурсан мэт булаан дээрэмдэж, соёлын өвийг эвдэж, ашигт малтмал ой модны баялгийг олборлож, хуурамч мөнгө тараан, цэргийн болон иргэний зориулалттай барилга байгууламжийг галдан дэлбэлсний улмаас Хятадын үндэстнүүдийн материаллаг соёлын охь содыг бараг хоосортол дээрэмдсэн байна. Тухайн үед Хятадын Төвд, Шиньжян хоёр мужийн шатны засаг захиргааны бүс дайны талхигдалд шууд өртөөгүй, бусад мужууд цөмөөрөө буюу хэсэг нь эзлэгдэж, эсэхүүл хэсэг газар нь дайны талбар болж, олонхи хот, шян суурин Японы онгоцны дэлбэлэгдсэн байна. Бянь Шююе хэлэхдээ, бүхийл дайны хугацаанд, Хятадын амссан эд хөрөнгийн шууд хохирол 100 тэрбум ам.доллар, шууд бус хохирол 500 тэрбум ам.долларт хүрсэн гэдгийг сүүлийн жилүүдйин судалгааны дүн харуулж байна гэлээ.

     Хятадын нийгмийн орчин үеийн бүтээн байгуулалтын процессыг хагас зуун удаашруулсан байна.

     Японы Хятадыг түрэмгийлсэн дайн нь Хятадын нийгэмд асар их гай гамшиг учруулсан байна. Тэр нь Хятадын төрийн аюулгүй байдал, бүрэн эрх, тусгаар тогтнол болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг ноцтой эвдэж, Хятадын материаллагийн болон соёлын өвд асар их хохирол учруулж, Хятадын нийгмийн хөгжил дэвшлийг ноцтой саатаах үүрэг гүйцэтгэсэн банйа.

1  2  3