• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-01 17:08:27    
Еэвэн сарын баяр: уламжлал болон моодны хооронд

Солонго сэтгүүл

     Билгийн тооллын 8-р сарын 15-ны өдөр бол Хятадын уламжлалт еэвэн сарын баяр, мөн ч Хятадын цагаан сарын дараа ордог 2-р том уламжлалт баяр болно. 8-р сарын 15-ны өдөр бол намрын улирлын дунд нь байгаа болохоор намрын улирлын хугас баяр ч гэдэг. Хятадын тоололд намрын улирлын дундах 8-р сарыг "Намрын дунд сар" гэдэг болохоор еэвэн сарын баярыг бас "Намрын дунд сарын баяр" гэдэг билээ. Еэвэн сарын баярын үдэш сар тэргэлшдэг болохоор хүмүүс тэргэл сарыг бас гэр хотлоороо цугларах бэлгэдэл болгож, "Гэр хотлоороо цугларах баяр" ч гэцгээдэг. Эртнээс одоо хүртэл хүмүүс тэргэл сар хавирган сар хоёроор "Хуран цугларах болон хагацан салах"-ыг дүрсэлж, харь газар хүний нутагт байгаа хүмүүс нэн ч сараар дамжуулан сэтгэлээ илтгэдэг байжээ.

     Еэвэн сарын баяр бол эртний баяр болох бөгөөд сарыг тахиж сар сонирхох нь энэхүү баярын чухал зан үйл болно. Эртний хаад хаврын улиралд нар тахих, намрын улиралд сар тахих тахилгын ёслолтой, иргэд ч сар тахих заншилтай байжээ. Хожим нь сар сонирхохыг тахихаас илүү чухалчилж, хянуур нямбай байсан тахилгын үйл ажиллагаа нь уужуу талбиу баяр цэнгээн болж хувирсан байна. Намрын улиралд сар сонирхох заншил Тан улсын үед ихээхэн хөгжиж, үй олон яруу найрагчдын нэрт шүлэгт цөм сарыг уянгалсан байдаг. Сүн, Мин, Чин улсын хааны ордон болон ардын дунд саранд мөргөж сар сонирхох үйл ажиллагаа улам өргөн цар хүрээтэй болсон байна. Хятадын олон газарт өдгөө ч гэсэн "Саранд мөргөх мандал", "Саранд мөргөх сүүдрэвч", "Сар харах асар"-ын эртний туйрууд зөндөө байна. Бээжингийн "Сарны мандал" нь Мин улсын Сайшаалт төвшин хааны онуудад хааны гэрийнхний саранд мөргөхөд зориулж барьсан юм. Жил бүрийн еэвэн сарын 15-ны тэргэл саран огторгуйд дэгдэх үед ил газарт ширээ тавин еэвэн, анар, чавга зэрэг жимсийг тахилгын ширээнд өрж, саранд мөргөсний дараа бүх гэрээрээ ширээгээ тойрон сууж зооглохын дагуу хуучилж, хамтаар тэргэл сарыг сонирхдог байна. Одоо, сарыг тахиж саранд мөргөх үйл ажиллагаа нь цар хүрээ өргөжиж, олон төрлийн агуулга бүхийн олон нийтийн сар сонирхож цэнгэлдэх үйл ажиллагаагаар орлогдсон байна.

1  2