• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-01 17:08:27    
Еэвэн сарын баяр: уламжлал болон моодны хооронд

Солонго сэтгүүл

      Еэвэн идэх бол уг баярын өөр нэг зан үйл болох бөгөөд еэвэн нь гэр хотлоороо хуран цугларахыг бэлгэдэж байдаг. Еэвэн хийх арга нь Тан улсаас хойш улмаас улам сайжирсан байна. Сүүлийн жилүүдэд, эдийн засаг хөгжихийн дагуу, худалдаачид асар их үнэтэй "Соёлын еэвэн" хийцгээж байна. "Соёлын еэвэн" гэдэг нь нэрт архи, нэрт цай, эртний зоос, 18 К алтадсан, цагаан алтны алмаазан бөгж, маргад зэргийг еэвэнгийн хайрцганд хийж, үнийг нь мянган юаниас 10 мянган юаньд хүргэхийг хэлж байна. Бас зарим еэвэнгийн дотор маркийн альбом, CD хөгжим болон гоё үдээстэй ном хийдэг. Ардын зан заншлын идээн болсон еэвэн нь зөвхөн хайр сэтгэл, гэр хотлоороо хуран цугларах болон хүндэтгэл үзүүлэх бэлгэдлийн эд болж, түүнийг боловсруулах хийц, загвар болон амт нь еэвэн сарын баярт тааламжтай сайхан уур амьсгал бий болгодог байна. Еэвэн нь Хятадын үндэстнүүдийн дунд хэдэн мянган жил уламжлагдсан хэдий ч түүний чадвхи нь төдийлөн өөрчлөгдсөнгүй, яг иймэрхүү "Нэгэн үзүүрт сэтгэл" болон бор бүдүүлэг агуулгаараа урт хугацаанд уламжлагдсаар байгаа юм байна.

     Их төлөв зан үйлийн зүйл цөмөөрөө түүний тогтмол загвартай байдаг, алт мөнгө нэрт архи мэтийн тансаг үнэт зүйлсээр еэвэнг өөрчлөх нь еэвэнгийн тогтсон агуулгаас гажиж, еэвэн нь еэвэн биш болж, харин иж бүрдүүлэн савласан хүнсний бүтээгдэхүүн буюу моодны бэлэг болсон байна. Еэвэн сарын баяр бол уламжлалт баяр юм, түүнийг моодтой барилдлагатай болгож, өнгө алагласан гадаад төрхөөр чимэж, ардын зан заншлыг тансаг сайхан орчин үеийн моод болгох нь дэндүү хэтрүүлэг болж, сөрөг үр дагавар авч ирэх магадлал ихтэй болно.


1  2