Хятадын соёл иргэншил нь эрт дээр үеэсээ аваад ёслол хөгжмийн соёл иргэншил хэмээн нэрлэгдэж ирсэн билээ. Ёслол юм уу ёс тогтоол гэдэг бол Хятадын соёл иргэншилд л байдаг, хэдэн мянган жилийн соёл иргэншлийн түүхэн дэх ямагтын хүчин зүйл болох бөгөөд энэ нь Хятадын соёл иргэншлийн эртний бусад соёл иргэншлээс ялгагдах гол онцлог болох юм. Хятадын "Ёслол" нь яаж буй болсон, тэр нь хэчнээн жилийн үүх түүхтэй болсон тухай хүмүүс их сонирхдог юм.
Эртний Хятад оронд олон үеийн улс төрчид, сэтгэгчид бүр ёслол болон түүний нийгэмд гүйцэтгэдэг үүрэг үйлдлийг маш их эрхэмлэсээр ирсэн юм. Жишээлбэл аль эрт манай тооллын өмнөх 11-р зууны Жөү улсын үед ёслол нь улс орны тогтолцооны чухал бүрэлдэхүүн хэсэг болно гэж тухайн үеийн улс төрчид үзэж байсан аж. Хятадын түүхэн дэх хамгийн их нэртэй сэтгэгч Күн зи (манай тооллын өмнөх 551 оноос мөн өмнөх 479 он)насан туршдаа улс орныг ёсоор засахыг санаачилж, түүний төлөө хүчин зүтгэж явсан байлаа. Күн зи-гээс хойш 2000 гаруй жилийн дараах Хятадын фиодалын нийгмийн үед улс төрчид Күн зи болон Күн зийн сургаалтны уламжлалыг залгамжлан хөгжүүлж, улс орныг амгалан тайван байлгахад "Ёслол"-ын гүйцэтгэх онцгой үүргийг маш их эрхэмлэн дээдлэж, түүнийг Хятадын соёл иргэншлийг бусад соёл иргэншлээс ялгах соёлын үндсэн хэмжүүрээр үздэг байсан юм.
Хятадын соёл иргэншлийн өвөрмөц үзэгдэл болсон эртний Хятадын ёслол нь хэрэг дээрээ бүрэн төгөлдөр дүрэм тогтолцоо болон соёлын систем байсан юм. Энэхүү системд улс төр, хууль, шашин шүтлэг, ёс суртахуун, нийгмийн тогтолцоо зэрэг их олон агуулгыг хамарч байдаг юм. Ёслол болон ёс дүрэм нь хаант төрийн ноёрхогчид тухайн үеийн улс төр, тайхилга тайлга тавих, үр тариа тарих, цэрэг арми зэрэг талын бодит шаардлагын дагуу үүдэн бүтээсэн язгууртадын давхаргад хэрэгжүүлэх бараалахах, холбоо байгуулах, тахилга тайлга тавих, оршуулгын ёслол үйлдэх, цэрэг анги, хурим найрын зэрэг талын ёслол дээр илэрдэг байна.
Ёслолын нийгмийн чадавхи нь нэр зэрэг тогтоох, эрхэм эгэлийг ялгах, баян ядууг тодотгох дээр илэрдэг тул адиль бус зиндааны язгууртан ар адиль бус зэрэглэлийн ёслол үйлдэж, ёслол явагдах бүр үүнд орлцогч нь өөр өөрийн зэрэг зиндааны дагуу түүндээ тохирсон ёслолын зэмсэг хэрэглэх юм уу эсэхүүл өөрийн зиндаанд тохирох ёслол үйлднэ.
Он цаг их удсан ба сурвалж бичиг ховорхон байдаг зэрэг шалтгаанаас болж, балар эртний үеийн язгууртадын давхаргын ёслол үйлдэж байсан өвдөгш их байдлыг 20-р зуунаас хойш олон газрын эртний соёлын буурьт шинжилгээ хийсэн материалаас их төлөв байдлыг нь ойлгож болох юм.
1 2
|