Олон газрын археологи судлалын материалаас үзэхэд Хятад ёслол болон ёс дүрэм нь аль эрт шинэ чулуун зэвсгийн үеийн соёлд үүсэн бүрэлдэж байсан аж. Хөх- мөрний доод урсгалын сав газрын гурвалжин хойгийн районы өнөөгөөс 5000 жилийн өмнөх Лян жүгийн соёлд ёс дүрэм нь нэн их системжих дүрэмжих тогтолцоожих төлөвтэй болсон байлаа. Юуны өмнө Лян жүгийн соёлын хурж цугларсан хэлбэр байдал болон түүний цар хэмжээ нь, тухайн үеийн нийгэмд зэрэг дэсийн ялгаа тодорхой болж, Парамид суварганы хэлбэртэй нийгмийн давхаргын систем бүрэлдэн тогтоод байсныг харуулсан байна. Хоёрдугаарт, Лян жүгийн соёлын булшуудад шинжилгээ хийсэн археологийн тайлнаас үзэхэд, том дунд жижиг гэх мэтчилэн олон хэлбэрийн булшуудыг харьцуулж үзсэнд, булшны цар хэмжээ, хэлбэр байдал, дагуулж оршуулсан эд бодисын төрөл зүйл чанар чансаа гэсэнгүй бүр маш их зөрөөтэй тодорхой ялгаатай байсан аж. Булшуудад тухайн булшинд оршуулсан хүний амьд сэрүүн байх үеийн нэр төр нийгмийн байр суурийг харуулсан ёслол хөгжмийн зэмсгийн олон цөөний зөрөө нь тухайн үеийн нийгэм бол зэрэг дэсийг маш их ялгаж байсан нийгэм болохыг харуулж, ингэж нийгмийн олон давхаргын хүмүүсийг дээд доод эрхэм эгэл гэж хувааж байсан нь ёслол болон ёс дүрмийн оршиж байсны чухал гэрч тэмдэг болох юм.
Түүхнээс авч үзэхэд, Лян жүгийн соёлын үеийн эртний ёслолын систем нь Лян жүгийн соёлын мөхөж сөнөхийг дагаж устаж арилсангүй бөгөөд түүнээс хожмын үеийн хаант төрүүд түүнийг залгамжлан авснаар тэр нь эртний Хятадын соёл иргэншлийн хамгийн их онцлог бүхий агуулга болсон байна. Эртний эдгээр ёслол нь цаашид хөгжиж, будлиантай бөгөөд бүрэн төгөлдөр соёл улс төрийн систем болж, ёслолын соёлын үзэл санааг багтаасан бөгөөд ёс дүрмийн нийгмийн чадавхийг ч багтааж, адиль бус язгууртаны давхаргын эзэлдэг ордон харш, эд хэрэгсэл, хувцас хунирын тухай тодорхой тогтоолоор дамжуулж, ойр дотно юм уу хөндий зайдуу, эрхэм дээд юм уу эгэл доод гэсэн зөрөөг ялгах зарчмыг харуулсан байна. Үүнээс гадна ёслолын дүрэмд хааны эрх сүрийг харуулсан цэргийг командалах эрхийн бэлэг тэмдэг болсон хаш төмөг, тэнгэр газрыг тахихад хэрэглэдэг билэгт хаш, бал хаш, цоморлог хаш, төгрөг хаш зэрэг бодитой ёслолын эд хэрэгслүүдээс Хятадад л байдаг хашны өвөрмөц соёл буй болсон байна. Ёслол болон ёс дүрмийг анх эхэндээ Хятадын эртний ноёрхогчид боловсруулан тогтоож, хэрэгжүүлж байжээ. Түүнийг Күн зийн сургаалтад эмхлэн найруулж уламжилснаар хожим нь үе үеийн албаны талын авч хэрэгжүүлдэг улс төр болон ёс суртахууны хэм хэмжээ болж, Хятадын уламжлалт соёлын бүрэлдэн буй болоход маш гүн үр нөлөө үзүүлсэн байна. /Э. Цогзолмаа орчуулав/ 1 2
|