Та бүхэн "соёл уралгийн алдарт хүн" нэвтрүүлгийнхээ шинэ дугаартай золгож байна. энэ дугаараараа та бүхэнд Жацо болон Түвд соёлын өвийг хамгаалах талаар хийсэн түүний ажлаас танилцууля.
Жоцо болон Түвдийн Шань Нань раионы үндэстний соёлын өвийг хамгаалах албан гэрийн эрхлэгч юм. тэрээр урт хугацааны турш Түвд соёлын өвийг хамгаалах ажилд хүчин зүтэгсээр ирсэн бөгөөд одоо Түвдийн ардын шийг дэлхийн эдийн бус соёлын өвийн жагсаалтар оруулох өрөгдөл дэвшүүлэхээр бэлтгэж байнаа юм байна.
Та бүхэн сая Түвд ший сонслоо. Түвдчүүд Түвд шийг үзэх их дуртай байдаг. Тэр нь дуу бүжгийн хэлбэрээр үйл үлгэрийнхээ агуулгыг илтэгдэг ерөнхийлсэн урлаг байгаа юм. Түвд ший татаж хэлэхэд 1300жилийн түүхтэй. Түвд шийгийн урлагийн урсгал бүлэгт хамгийн эртэндээ байсан цагаан баг болон хожим нь бий болсон цэнхэр баг гэж хоёр бүлэг байдаг юм. энэ жил 55 настай Жацо өөрөө цэнхэр багтай шийд ноёны дүрд тоглож байсан юм. 1985 оноос өмнө тэрээр Түвдийн Шань Нань раионы орон нутгийн ардын урлагийн газрын жүжигчин байжээ. Тэр хэлэхдээ, "Түвдийн аль нутагт очлоо ч гэсэн түвд ший нь өөрийн гэсэн үнэр амттай байдаг юм. үг нь ихэнхдээ адилхан байдаг боловч дуулах арга болон хөг аялгуу нь өөр өөр байдаг юм. манай Шань Нань раион арван хоёр сяньтай, арван хоёр сянь бүр өөр өөрийн онцлогтой." Гэжээ.
Соёлын өвийг аврах ажил хийдгээс болж тэрээр өөрөө Хятад хэл сурсан байна. хэдийгээр төдийл л урсам ярьж чадахгүй байсан хэдий ч Хятадаар ярилцлага өгөх маш дуртай байлаа.
Жацо хэлэхдээ, багадаа Түвд ший дуулж байсан болхоор хэдэн зуун жилий түүхтэй Түвд шийд ясны хайртай байдаг юм. өдгөө Түвд ший маш олон эртний уралагтай адилаар үзэгчид нь цөөрч, боловсон хүнчин хөрөнгө мөнгөний дутагдалд ороод байгаа. Түвдийн ардын урлаг ч яаз бүүрийн хямралд ороод байгаа тул Түвд үндэстний соёлын өвийг хамгаалах талаар өөрийнхөө хувь нэмэрийг оруулохыг хүсч байна гэжээ.
1 2
|