• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-02 17:52:42    
Жоцо болон түүний Түвдын соёлын өвийг хамгаалах талаар хийсэн ажиллага

Хятадын Олон Улсын Радио

     Жацо 1985 оноос эхэлж Түвдийн үндэстний соёлын өвийг хамгаалах ажил хийсэн юм. өнгөрсөн зууны наяад оноос эхэлж Хятадын засгийн газрын нэгдэлтэй байршуулалт доор Түвдийн олон газарт залгаагаар үндэстний соёлын өвийг аврах ажлын хэсгүүд байгууладсан бөгөөд арван том урлагийн түүвэрийг редакторлон хэвлүүлэх газар байгуулж, төрийн зөвлөлөөс тусгай хөрөнгө мөнгө гарган Түвдийн ардын соёлын өвийг их цар хэмжээгээр цуглуулан эмэхтгэж, судлан редакторлон хэвлүүлэх ажил хийсэн байна. сүүлийн хорин жилд Жацо түүний дотрох нэг хэсэг ажлыг нь хийсээр ирсэн юм байна.

     Жацогийн байгаа Шань Нань раион бол Түвд соёлын үүссэн газар юм. Түвдийн анхны Ван болон гучин хоёрдугаар Ван хүртэл бүр энэ нутагт байсан. Түвдийн анхны тариан газар, анхны тосгон, анхны орд харш, анхны сүм хийд зэрэг нь бүр энэ нутагт байдаг юм. түүхийн гэрэл цацрангуй өв хөрөнгөтэй болхоор түүнийг хамгаалах ажил юнаас ч чухал бөгөөд хүнд болсон байна.

     1985 оноос 1995 онуудод Жацо урьд хожид Хятадын ардын цэцэн үгийн Шань Наний боть, Хятадын ардын аман үлгэрийн Шань Наний боть, Хятадын ардын дууны Шань Наний боть зэрэг сурвалжилж эмэгтгэн редакторлох ажлыг хийсэн байна. тэрээр багаж хэрэгслээ үүрэн,мянган уул түмэн усыг даваж, машин унаа үл хүрэх айл тосгодоор явган юм уу мориар хүрч, ядрал зүдрэлийг үл хайхран зүтэгсэн байна.

     Түвдийн хэсэг нутагт түвдүүдтэй хамт энэ нутагт Ло Ба, Мэнь Ба зэрэг үндэстний цөөнхүүд байдаг юм. тэд өөрийнхөө үсэг бичиггүй тул бусадтай Түвд хэлээр ярилцдаг юм. харин дуу дуулахдаа өөрийнхөө хэлээр дуулдаг, энэ нь Жацо болон түүний ажил нэгтэдийн дуу цуглуулах ажилд багагүй хүчирдэл учруулсан байлаа. тэрээр Лун Зи Сяны Дуо Юй гацааны нэг Ло ба тосгонд дуу цуглуулсан өнгөргөөлтийхөн тухай тэр хэлэхдээ, "Тэднэр юу дуулаад байгааг нь би мэдэхгүй байлаа, тэд үг хэлэхдээ түвдээр яридаг ч гэсэн дуулхаараа өөрийнхөө хэлээр дуулдаг юм. түүнийг орчуулоход маш хэцүү байсан юм. дууг нь бичиж аваад тэдний хэлээр доор нь цохолбор хийж тавих шаардлага гардаг юм." гэжээ.

     За ,ингээд Жацо Гуай биднийг мордохын өмнө сайхан Түвд дуу дуулж аян замын өлзий бэлэгийг ерөөсөн юм.


1  2