Зүүн Азийн биеийн тамир спортын 4-р наадам, 10-р 29-ний орой Хятадын Ао мэньд баяр ёслолын байдалтай боллоо. ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, төрийн зөвлөлийн ерөний сайдын орлогч Ү-И нээлтийн ёслолд оролцож, наадмын ажиллагааг нээсэн байна. БНХАУ-ын төрийн дууллын эгшиглэнд, БНХАУ-ын төрийн далбаа, Ао мэний тусгай районы далбаа агаарт алгуур намиран мандав, дараа нь загасчин жаал хүү наадмын бамбарыг асаасан байна.
Нээлтийн ёслолын дараа, "зүүн Азийн гэрэл- Ао мэнь симфон найраглал" уран сайхны тоглолт болжээ. Тоглолт нь Ао мэний төрх байдлыг харуулан үзүүлсэн байна.
Нээлтийн ёслолоос өмнө ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ү-И Зүүн Азийн биеийн тамир спортын наадамд оролцох улс орон газар нутгийн Олимпийн хороодын ерөнхийлөгчид, төлөөлөгчдийн тэргүүнүүдтэй уулзаж, тэд болон тамирчид, дасгалжуулагчдыг Хятадын засгийн газрын өмнөөс угтаж байгаагаа илэрхийлж, хамтаар хүчин чармайлт гаргаж байгаад, Зүүн Азийн биеийн тамир спортын шинэ амжилт, Зүүн Азийн хөгжлийн шинэ төрх байдлыг гүйцэд харуулахыг талуудаас хүссэн байна.
1 2
|