• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-02 18:04:08    
Ао мэньд Зүүн Азийн спортын 4-р наадам болж байна

Хятадын Олон Улсын Радио

     2008 оны Бээжингийн Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны гүйцэтгэгч орлогч дарга Жян Шяоюй сурвалжлагчид хэлэхдээ,Зүүн Азийн биеийн тамир спортын 4-р наадмын нээлтийн ёслол тансаг сайхан болсон, зарим талаар шинэ сэтгэмжтэй байна. Энэ нь 2008 оны Бээжингийн олимпийн наадмын нээлтийн ёслолыг бүтээхэд маш их тус болно гэжээ.

     Тэрээр хэлэхдээ, нээлтийн ёслол тансаг сайхан бөгөөд маш төхөм авсаархан болов. Нээлтийн ёслолоор дамжуулан Ао мэний түүх соёлын эх үүслийг гүйцэд харуулав. Энэ удаагийн наадмын нээлтийн ёслол "урлаг болон романтикийг" хослуулж хэрэглэсэн нь 2008 оны Бээжингийн олимпийн наадмын нээлтийн ёслолыг бүтээхэд суралцаж болох ач холбогдолтой юм гэжээ.

     Зүүн Азийн биеийн тамир спортын наадам 1993 оноос 4 жилд нэг удаа зохиогдох болсон. Хятадын Шанхай, Өмнөд Солонгосын Пүсан, Японы Асакад Зүүн Азийн биеийн тамир спортын эхний гурван удаагийн наадам болсон. Зүүн Азийн биеийн тамир спортын 4-р наадам нь Хятадын Ао мэньд анх удаа зохиогдож байгаа олон улсын спортын томоохон наадам болно. Наадмын 9 өдөрт тамирчид спортын 17 том төрөл, 234 жижиг төрлөөр хүчтэй өрсөлдөх болно. Наадамд Хятад, Монгол, Япон, БНСУ, Гуам, Хятадын Ао мэнь, БНАСАУ, Хятадын Тайвэйны 3 мянга гаруй тамирчин оролцож байна. Хятад улс шилдэг амжилт гаргаж, 2008 оны Бээжингийн Олимпийн наадамд тамирчдаа бэлтгэх зорилгоор энэ удаагийн наадамд оролцож байна.


1  2