Олон улсын урлагийн Хятадын Шанхайн 7-р наадам 10-р сарын 18-нд эхэлсэн билээ. Австрали, Америк, Герман, Египет зэрэг улс орон газар нутгийн уран бүтээлчид Шанхайд хуран цугларч, Шанхайн үзэгчидэд зориулан сарын хугацаанд багтааж 45 концертыг 116 удаа тоглох болно.
Одоо та бүхний сонсч байгаа бол Шанхайн дуу бүжгийн хамтлаг болон Австралийн Шиднийн бүжгийн хамтлагийн хамтран тоглосон "Хуа Мүлань" гэдэг томоохон бүжгэн жүжгийн бичлэг болно. Үүнийг Хятадын эртний "Мү ланий дуулал" гэдэг урт шүлгийг үндэслэн найруулсан байна. Энэ үлгэрт 1000 гаруй жилийн өмнө Мү лань гэдэг охин эр хүний маягаар хуяглаж, эцгийнхээ оронд цэрэгт мордож, эрэлхэгээр байлдаад асар их гавьяа байгуулсныг тэмдэглэжээ. Дэлхийн бүжгийн их мастер Граеме Мурфи тус бүжгийг дэглэхдээ, Хятадын уламжлалт бүжгийн яруу сайхан болон өрнөдийн орчин үеийн бүжгийн оргилуун шаламгайг уялдуулж, хүмүүсийн тайван амьдралыг эрэлхэлж байгаа хүсэл мөрөөдлийг харуулсан юм. Жүжигчдийн уран сайхан тоглолт нь үзэгчдийн халуун таашаалыг хүртэж, алга ташилтын дуун үе үе нижгэнэж байлаа.
Олон улсын урлагийн Хятадын Шанхайн наадам бол Хятадын үндэсний зэрэглэлийн том хэлбэрийн олон улсын наадам юм. Энэ нь дотоод гадаадад маш их нөлөө тусгалтай болсон байна. Тус удаагийн наадмын зохион байгуулах комиссын орлогч дарга, Шанхай хотын орлогч дарга Ян Шяодү танилцуулж хэлэхдээ, энэ 7 удаагийн наадамд дотоод гадаадынхан идэвхтэй оролцож, дотоодын олон салбарынхан доривтой дэмжиж ирснээр хэд хожмынх нь хэд илүү амжилттай болсон байна. Өнөө энэ наадмын нөлөө тусгал бүр их өргөжиж, Хятадын болон дэлхийн соёлын солилцооны нэрт маркын орон зай болсон банйа гэжээ.
Тус наадмын нээлтийн ёслол дээр "Хуа Мүлань"-аас гадна бас Хэнань мужийн Жэнжөүгийн дуу бүжгийн театрынхан "Шао линь" гэдэг бүжгэн жүжиг тоглосон байна. Тус бүжигт Хятадын Шао линий Гүн фүг оруулж, Шао линий лам хувраг нарын домог үлгэрийн мэт амьдрал ахуйг маш өвөрмөц маягаар харуулсан байна.
1 2
|