• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-03 17:12:17    
"Залуу багын дурсамж"
-Тэтгэвэрт гарсан ахмад багш Борыг сурвалжилсан тэмдэглэл

Хятадын Олон Улсын Радио

     Сайн-Өлзий: ХОУР. Сайн байцгаана уу? "Найрамдлын гүүр" нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхний амар амгаланг айлтган золгож байна. Энэ өдөр нэгэн онцгой хүнийг та бүхэнтэй уулзуулж байна. Түүний нэрийг Бор-Төмөр гэдэг. Тэрээр бол манай Хятадын олон улсын радиогийн монгол хэлний хэлтсийн тэтгэвэрт гарсан ахмадын нэг болох юм. Тэр 1930 онд төрсөн, төрсөн нутаг Өвөр Монголын Улаанцав Аймгийн Цахар баруун гарын хойт хошуу болох юм. 1945 оноос 1949 оны хооронд, Монгол улсын Улаанбаатарт байгаа Худалдааны техникумд сурч байсан, 1950 онд, Сүй юань мужийн \өнөөгийн Өвөр Монгол\ төв хошууны бага сургуулийн заан сургах хэлтсийн эрхлэгчээр ажиллаж, 1953 онд, Өвөр Монголын засаг захиргааны боловсон хүчний сургуульд багшаар ажиллаж, 1955 онд, Өвөр Монголын Улс Төр Хууль цаазийн боловсон хүчний сургуулийн багш болсон байна. 1964 онд, Төвийн радио хорооны хэрэг эрхлэсэн газрын гадаад хэлтсийн монгол хэлний дугуйлангийн орчуулагч, сүүлд нь дарга болсон байна. 1985 онд дэд профессорын зэрэг хамгаалж, 1990 онд тэтгэвэрт гарсан байна. Миний өнөөдрийн анхны асуух зүйл бол та 1945 оноос 1949 оны хооронд, арван тавхан настай байхдаа Монгол улсад очиж байсан юм байна. Та энэ залуу бага үеээ юуны өмнө дурсан санах уу?

     Бор-Төмөр: Би бага насандаа Монголын улаанбаатар хотод худалдааны техникумд суралцаж байсан. 1945 онд яагаад Монголд очих болсон бэ гэдгээ энд ярих чухалтай болбуу гэж би бодож байна. Дэлхийн 2-р дайн ялалт олоод Орос Монголын цэрэг Дорнодын фронтод Японы империализмийг бут цохихоор манай нутгаар орж ирсэн, ингээд Японы империализмийг бут цохисны дараа дайныхаа үүргийг амжилтай биелүүлж, эх орондоо буцах үед бид монгол цэргийн олон нөхөдтэй уулзаад Монголын цэргийн танилцуулж байгаа сайн сайхан амьдрал, социалист нийгэм энэ бүгдийг манай хүүхдүүдэд суртал ухуулгийн ажил хийж байсан юм.

1  2