• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-03 17:12:17    
"Залуу багын дурсамж"
-Тэтгэвэрт гарсан ахмад багш Борыг сурвалжилсан тэмдэглэл

Хятадын Олон Улсын Радио

     Үүнийг сонсоод би Монголд очихыг санаж байсан юм. Ингээд 1945 оны 8-р сарын үед Монголруу замнаж явсан юм. Баруун сүндийн Сайхан талаар гараад Замын үүд орсон. Замын үүдэд бид бараг хорин хэдэн хоног хүлээсэн юм, юуг хүлээсэн бэ гэвэл Улаанбаатраас унаа машин ирж биднийг тосч авахыг хүлээж байсан юм. Тэр үед ганц миний бие биш бид хэдэн мянган хүн явж байсан юм. Энэ хэдэн мянган хүмүүсийн дотор Өвөр Монголын мянга гаруй цэрэг, над шиг сургуульд суралцаж байсан хүүхдүүд 200 шахам байсан юм. Тэр үед галт тэрэг байхгүй байсан учир мянга гуруй хүнийг Монголд очуулах асуудал маш хэцүү байсан юм.

     Улаанбаатараас олон машин зохион байгуулж бид бараг 9-р сарын үед Улаабаатарт хүрсэн юм. 9 сард Улаабаатарын хичээлийн жил эхэлсэн тул бид сургуульд орох орон тоо байхгүй болсон юм. Иймээс Монголын тал над шиг ийм хүүхдүүдийг Төв аймгийн Жиргалантын сангийн аж ахуйд очуулж, бага настай хүүдүүдэд кирил үсэг, шинэ үсэг заасан юм. Томчуул, ахмад улсуудыг үйлдвэрийн газар юмуу өөр аж ахуйн газарт ажлуулсан байна. Би 1945 оны өвөл хүртэл Жаргалантийн сангийн аж ахуйд байж байгаад тэндээсээ дахиж Сэлэнгэ аймгийн Зүүн Бүрэнгийн сангийн аж ахуйд очсон юм. Зүүн Бүрэнгийн сангийн аж ахуйд бид механикээр тариа тарихыг сурсан юм. Сүүлд нь Монголын засгийн газраас биднийг Улаанбаатарт авчраад олон сургуульд хувиарлан оруулсан юм. Өвөр Монголоос очсон олон сурагчдыг Багшийн сургууль, Худалдааны техникум, эдийн засаг, хүн эмнэлэг, мал эмнэлэг гээд олон сургуульд хувиаж оруулсан юм. Би бол худалдааны техникумд орсон юм. Худалдааны техникумын 3 жилийн сурлагаа онц дүнгээр төгсөөд, Монголын засгийн газраас надад улсын 2-р зэргийн нягтлан бодохын үнэмлэх өгсөн, мөн Чойбалсангийн шагнал хүртэж байсан юм.

     Энэ нэвтрүүлгийн дэлгэрэнгүй агуулгыг сонсохыг хүсвэл 2005 оны 11-р сарын 04-ний өдөр нэвтрүүлэх "Найрамдлын гүүр"-ийн шинэ дугаарт хандаарай. \ Г. Сайн-Өлзий бэлтгэв. \


1  2