Энэ удаагийн бямба гаригийн дуу хөгжмийн нэвтрүүлэгээр та бүхэнд сүүлийн жилүүдэд Хятадад ихээр дэлгэрсэн сүлжээний дуунуудаас танилцуулъя.
Сүлжээний дуу гэсээр та бүхэн сайн мэдэж байгаа байлгүй, тухайлбал дуу хөгжимд сонирхолтой хүн, голцуу нэрд гараагүй залуу дуучид болно, тэд өөрийн зохиож дуулсан дуугаа сүлжээнд оруулаад хүмүүсэд сониорхуулдаг. Энэ удаагийн нэвтрүүлэгээр бид юуны өмнө 2001 онд ихээр дэлгэрсэн "зүүн хойт нутагтай хүн бүгдээрээ амьд лэй фэн" дууг сонсъё. Энэ нь Хятадын дотор газрын сүлжээний дууны салхийг хагалсан дуу юм.
Сая та бүхэн "зүүн хойт нутагтай хүн бүгдээрээ амьд лэй фэн" дууг сонирхлоо. Лэй Фэн бол өнгөрсөн зууны жараад оны үеийн Хятадын армийн эгэл жирийн цэрэг хүн болно. Тэрээр хүнд тусалж явахыг өөрийн хамгийн их жаргал гэж боддог. Харамсалтай нь хорин хэддэйдээ авард орж нас баржээ. Гэвч түүний эрхэм дээд үзэл санаа нь Хятадчуудыг урамшуулсаар ирсэн юм. "Зүүн хойт нутагтай хүн бүгдээрээ амьд лэй фэн" гэдэг дуунд ажлаар зүүн хойт нутагт явсан нэгэн хүн тэргэний ослоор шархадсан үед тухайн нутгийн хүн халуун гараа сунгаж дэмжиж тусалсан байдлыг харуулжээ.
Өнгөрсөн нэвтрүүлгээр Ян Чэньган гэдэг залуу дуучныг танилцуулж байсныг та бүхэн санаж байхаа. Тэрээр Хятадын эстрадын дууны тавцан дах шинэ хүний тэргүүн эгнээнд явж байгаа хүн юм. Түүний зохиож дуулсан "хулгана цагаан будаанд дуртай " дуу нь сүүлийн үеийн сүлжээний дууны шилдэгийн шилдэг бүтээл болсон байна. Аль ч вэб сайтан дээр энэ дууг сонсох хүн хамгийн олон байдаг. "Би чамд хайртай, чамайг хайрлаж байх нь хулгана цагаан будаанд дуртай адил. Хэчнэн бэрхшээлийг туулсан ч дэргэд чинь байх болно". Энэ сайхан сэтгэлийн дуун, энэ сайхан хөг айзам нь уг дууг сүлжээний дууны нэг номерын цол олгосон байна.
1 2
|