• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-04 17:48:23    
Хятадад өргөнөөр дэлгэрсэн сүлжээний дуу

Хятадын Олон Улсын Радио

      Сая та бүхэн Ян Чэньгангийн зохиож дуулсан "хулгана цагаан будаанд дуртай" дууг сонслоо. Шян Шян бол сүлжээний дууны хорхойтонд гүнээ таалагдсан залуу дуучин юм. Тэрээр яруу сайхан дуу хоолойгоороо Линь Жуньжейгийн "жянхань", Ян Чэньгангийн "хулгана цагаан будаанд дуртай " зэрэг 50 гаруй дууг дахин дуулсан юм. Түүний дууг сүлжээнээс сонссон хүн давхардсан тогоор 10 саяд хүрсэн байна. Одоо хамтдаа Шан Шангийн дуулсан маш хөөрхөн "гахайны дуу"-г сонирхоё. Энэ дуунд "гахайн толгой гахайн бие гахайн сүүл , ерөөс хоол голдоггүй даруухан хүүхэд. өдөр бүр үд болтол унтаж, шүдээ сойздохгүй хэрүүл зодоон хийдэггүй. Гахай, гэдэс чинь бөмбгөр дүүрэн, харахад л амьдралын зовлонг дааж чадахгүй. Гахай, арьс чинь яасан цагаан буй, урид төрөлдөө баян айлд төрсөн нь лавтай" гэж дуулна.

     Сая та бүхэн Шан Шангийн дуулсан "гахайны дуу"-г сонслоо. Хятадын дотор газарт өнөө дэлгэрч байгаа маш олон сүлжээний дуу байдаг. Жишээлбэл "дин шан цэцэг" "миний нулимс чамд хамаагүй гэж битгий ярь" зэрэг. "Дин шан цэцэг" нь ардын дууны онцлогтой. 2000 оны 4-р сард зохиогдсон юм. Дуучин Тан Лэй хэлэхдээ, тэрээр энэ дууг зохиосон нь маш эрт нас барсан нэгэн охиныг дурсгахын төлөө юм гэжээ. Хамтдаа гүн сэтгэлэг шингэсэн энэ дууг сонирхоё.

     Сая та бүхэн "дин шан цэцэг" гэдэг дууг сонслоо. Одоо хамтдаа сүлжээн дээр "дорно зүгийн зорчигч" гэдэг дуучны зохиож дуулсан "миний нулимс чамд хамаагүй гэж битгий ярь" гэдэг дууг сонирхоё. Энэ дуунд "Шөнө дунд ганцаар нойр алдаж, үнэхээр хүнтэй хамт баймаар байна. Ганцаараа согтож унамаргүй байна, унасаны дараа нулимс асхруулдаг. Яахлар чи намайг годуулаад байдаг вэ, миний нулимс чамд хамаагүй гэж битгий ярь" гэж дуулна. Энэх эгэл борогжуун хайрын дуу нь сая олон дууны хорхойтдын сэтгэлийг догдуулсан байна.

     Сая та бүхэн "миний нулимс чамд хамаагүй гэж битгий ярь" гэдэг дууг сонслоо. Хөтөлбөрийнхөө эцсэд Пан Лунгийн дуулсан "хоёр эрвээхэй" дууг сонирхоё. Энэ дууг өнгөрсөний нэвтрүүлэгээр танилцуулж байсан юм. Өнгөрсөн өвөл Хятадын олон нутгийн вэб сайтан дах сүлжээний дууны тэргүүн байрд орсон дуу болно.


1  2