• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-04 18:11:14    
Цус дутагдвал "Гурван улаантай шөл" уугаарай

Хятадын Олон Улсын Радио

     "Гурван улаантай шөл" гэдэг нь 7 ширхэг улаан чавга, 50 гм улаан буурцаг, газрын самрын зохих хэмжээний нимгэн улаан хальсыг хамтад нь чанасан шөлийг хэлж байгаа юм. Ийм шөлийг гурван улаантай нь уухад жирийн цус дутагдах юм уу төмөр хомсдон цус дутагдахад цус төлжүүлэх үйлдэлтэй байдаг ажээ.

     Гурван улаантай шөлний цусны хангамжийг нэмэгдүүлж байгаагийн шалтгаан нь гурван улаан бүтээгдэхүүний дэлүүг сайжруулж цусыг төлжүүлдэгтэй нягт холбоотой юм. Энэ тухай дөхөмхөн задлалт хийж үзвэл:

     Улаан чавга бол амттай, зөөлөн идээн юм. Ходоод дэлүүний хий дээшилхийг зогсоодог. Хятад эмнэлэгт үзэж байгаагаар, улаан чавга нь дэлүүг сайжруулж, хийг дарах, цус бууж шарлах өвчнийг анагаадаг үйлдэлтэй юм байна. Судалгааны дүнгээс үзвэл, улаан чавганд агуулагдсан чихэрлэг бүрэлдэхүүн нь цус төлжих системд нөлөөлж, цус төлжихэд тус дөхөм үзүүлдэг байна. Дээр үеийн хүмүүс шингэн будаа, тахианы мах чанахдаа улаан чавга хийж иддэг байсан нь цус дутагдан бие сульдсан үед маш сайн үр нөлөө үзүүлдгийг энэ нь мөн гэрчилж байна.

     Газрын самрын улаан хальс нь ч амт шимттэй эерэг зөөлөн зүйл болохоор хийг даран дэлүүг сайжруулах, цус төлжүүлэн цус тогтоох зэрэг хоёр талын үйлдэлтэй юм. Газрын самрын улаан хальс нь ширхэглэг уургийн уусхийг зогсоож, цусны ялтасын хэмжээг нэмэгдүүлж, түүний чанарыг сайжруулдаг. Үүний зэрэгцээ бас чөмөгний цус бүтээх чадлыг ч нэмэгдүүлдэг байна. Иймээс газрын самрын улаан хальс нь цус гарахыг зогсоодог төдийгүй цус их бууснаас болоод цус дутагдалыг арилгахад тун ашигтай байгаа юм.

     Улаан буурцаг бол мөнч эерэг зөөлөн, амттай исгэлэн маягийн идээн юм. Бас хавдар хариулах, дэлүү сайжруулах, шээс хаагдхыг тайлах зэрэг чадавхтай. Сүүлийн жилүүдэд, улаан буурцганд олон төрлийн амин дэм болон бичил элемент, ялангуяа төмрийн зүйл, амин дэм В12 агуулагдаж, цус төлжүүлдэг болон цусны эргэлтийг сайжруулдаг чадавхтайг илрүүлж мэдсэн байна. Эмэгтэйчүүдийн сарын тэмдэг ирэхээр толгой эргэн нүд эрээлжлэн, нүүр царай цайх зэрэгт бурамтай улаан буурцгийн халуун шөл уувал цус төлжиж, цус дутагдахыг зогсоож болох юм.

     Цус дутагдалын 90% нь төмрийн зүйлс дутагдсанаас болоод цус дутаж байгаа бөгөөд хүнсний зүйлээр цус төлжүүлэх нь эмчилгээний аргаар цус нөхөхөөс хол аюулгүй мөртөө үр ашиг ихтэй юм. Дээр дурдсан 3 төрлийн хүнсний зүйл бол цөмөөрөө дэлүүг сайжруулж хийг дардаг чадавхдай юм. Энэ гурван хүнсний зүйлийг дангаар нь хэргэлсэн ч болно, хамтад нь хэрэглэвэл үр өгөөж нь нэн илүү сайн болно. Хэрэв та цус дутагдах өвчинд нэрвэгдхэд хүрвэл, "Гурван улаан"-ны шөлөөр эмчилж үзээрэй, ингэвэл санаанд чинь оромгүй сайн үр дүнд хүрч болзошгүй юм шүү. (Эх нооргийг Чэнь дү хотын Хятад эм эмнэлэгийн их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан Пү Жаохэ хангав) Л.Буянтогтох орчуулав.

1  2